From Wikipedia, the free encyclopedia
Зимбабве доллар (Англи: Zimbabwean dollar, Франц: Dollar du Zimbabwe, $, бусад доллараас ялгахын тулд Z$) нь 1980 оноос 2009 оны 4 сарын 12-ныг хүртэл Зимбабве улсын мөнгөний нэгж байв.
Зимбабве доллар | |
---|---|
Улс: | Зимбабвехуучин[n 1] |
Бутархай мөнгөний нэгж: | 100 цент |
ISO 4217 код: | ZWL |
Товчлол: | З.$ |
Валютын ханш: (2020 оны 12 сарын 23) |
10 MNT = 0.286 ZWL 1 USD = 82.748 ZWL |
1980 онд анх Родези долларыг халж хэрэглээнд нэвтрэхдээ дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж байсан хэдий ч улс төрийн алдаатай бодлогын улмаас хэт инфляцид нэрвэгдэж, дэлхийн хамгийн ханш муутай мөнгөний нэгж болон хувирчээ. Инфляцийг хяналтдаа авахын тулд 2006, 2008, 2009 онд гурван ч удаа мөнгөний шинэтгэл явуулсан хэдий ч амжилтгүй болж, Зимбабвегийн Нөөцийн Банк 2009 оны 1 сараас гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хуулиар зөвшөөрч, улмаар 2009 оны 4 сарын 12-нд Зимбабве доллар үндсэндээ хэрэглээнээс хасагджээ.[1] Зимбабве долларыг бүр мөсөн мөнгөний эргэлтээс хасах шийдвэрийг 2015 оны долоодугаар сарын 11-нд гаргасан ба гүйцэтгэл нь 2015 оны есдүгээр сарын 30-ыг хүртэл явагдав.[2] Түр зуурын хэрэглээний мөнгөн тэмдэгтээр зөвхөн америк долларыг хэрэглэхээр болжээ.
Өдгөө Өмнөд Африк ранд, Ботсвана пула, фунт стерлинг, америк долларыг Зимбабве дахь гүйлгээнд өргөн хэрэглэж буй бөгөөд Зимбабвегийн засгийн газар тус улсын аж үйлдвэр сэргэсэн нөхцөлд л Зимбабве долларыг дахин хэрэглээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа юм.[3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.