Жуулчлал
From Wikipedia, the free encyclopedia
Жуулчлал (Англи: Tourism) гэвэл амрах, зугаацаж цэнгэх, заваа өнгөрүүлэх, ажил хэргийн зорилгоор хол газар хэдэн сар, өдрөөр аялах гэдэг утгыг илэрхийлэх жуулчлах үйлийн нэр гэж ойлгоно. "Амралт, ажил хэргийн зорилгоор нэг жилийн дотор оршин суудаг газраасаа хол аялан явж амьдраваас түүнийг жуулчин гэнэ" гэж НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага тодорхойлжээ.[1]
Сүүлийн жилүүдэд дунджаар жил бүр 1 тэрбум хүмүүс олон улсад аялж 1 их наяд ам.дол (837 сая евро) зарцуулж байна.
2010 онд нийт 940 сая хүн улс дамжин жуулчлаж, жуулчлалын орлого 919 тэрбум америк доллараар хэмжигджээ. Энэ нь өнгөрөгч онтойгоо харьцуулахад жуулчдын тоо 6.6%, орлого 4.7% өссөн байна.[2]
Жуулчлал нь, Итали, Тайланд болон арлын Бахамын арлууд, Фижи, Мальдив, Филиппин, Сейшел зэрэг олон орны ажиллах хүч, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарыг хөдөлгөн, мэдэгдэхүйц орлого бий болгогч эдийн засгийн чухал салбар хэмээгддэг. Жишээлбэл, агаарын, газрын тээврүүд, эмнэлэг, зочид буудал, амралт, үзвэрийн газрууд, цэнгэл, байгалийн хүрээлэнгүүд, мөрийтэй тоглоомын , худалдааны газрууд, хөгжмийн болон жүжгийн тоглолт зэрэг нь жуулчлалын үйлчилгээнд хамрагдана.