Жогорку Кенеш
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Киргиз Улсын хууль тогтоох байгууллага, улсын хурал, парламент нь Жогорку Кенеш (кир. Жогорку Кеңеш - Дээд Зөвлөл) юм. Бүтэн нэрийг монголоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Дээд Зөвлөл (кир. Кыргыз Республикасынын Жогорку Кеңеши) гэнэ.
Quick Facts Бүгд Найрамдах Киргиз УлсынДээд Зөвлөл Кыргыз Республикасынын Жогорку Кеңеши, Танхимын тоо ...
Бүгд Найрамдах Киргиз Улсын Дээд Зөвлөл Кыргыз Республикасынын Жогорку Кеңеши | |
---|---|
Танхимын тоо | Нэг танхимт |
Дарга удирдлага | |
Дарга | «Ата-Журт» намын Асилбек Жээнбеков (2011 оны XII сарын 21-аас4) |
Ерөнхий сайд | «Социал-Демократ» намын Аалы Карашев (2012 оны IX сарын 1-аас4) |
Сөрөг хүчний дарга | «Ар-Намыс» намын Феликс Кулов (2010 оны X сарын 10-аас4) |
Бүтэц бүрэлдэхүүн | |
Гишүүний тоо | 120 |
Бүлэг | Ата-Журт (28)
Социал-Демократ (26)
Ар-Намыс (25)
Республика (23)
Ата-Мекен (18) |
Сонгууль | |
Өнгөрсөн сонгууль | 2010 оны X сарын 10 |
Цахим хуудас | |
www.kenesh.kg |
Close
Жогорку Кенешийн 120 гишүүнийг 5 жил тутамд нам доторх жагсаалттай намын авсан саналыг харгалзуулан ноогдуулж сонгодог.
Өнгөрсөн 2010 оны 10-р сарын 10-ны сонгуулиар Жогорку Кенешийн гишүүд таван намаас тэнцүүхэн тоогоор сонгогдсон. Үүнд:
- «Ата-Журт» (Эх Орон) - 28 суудал
- «Социал-Демократ» (Нийгмийн Ардчилсан) - 26 суудал
- «Ар-Намыс» (Нэр Төр) - 25 суудал
- «Республика» (Бүгд Найрамдах) - 23 суудал
- «Ата-Мекен» (Эх Нутаг) - 18 суудал.