From Wikipedia, the free encyclopedia
Жаргалтхаан — Хэнтий аймгийн сум. Хуучнаар Сэцэн ханы аймгийн Баатар бэйлийн хошуу. 2010 оны тооллогоор Монгол улсын харъяат иргэн, Жаргалтхаан сумын суурин хүн ам - 1,831[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 12-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 5 багт хуваагддаг.
Багийн нэр | Хүн ам (2010) | |
---|---|---|
1 | Гичгэнэ | 373 |
2 | Баянцогт | 287 |
3 | Баян-Эрдэнэ | 283 |
4 | Чулуут | 356 |
5 | Төвийн | 532 |
1206 онд Их Монгол Улс байгуулагдсанаар Монгол оронд овог аймаг, отог засаг захиргааны шинэчлэл болов. Хааны улсын зүүн хэсгийн мянгатын жанжин Даши болон түүний хүү Төмөр харъяат иргэн, 1 мянган цэрэгтэй тус нутгийг захирч байжээ. Энэ үед тус бүс нутгийг Хааны цагаан мянганы отог гэдэг байв. Зарим хэсэг нь Хааны Аварга Ордод харъяалагддаг байжээ.
XVII зуунаас Монгол орон Манж Чин улсын мэдэлд орсноор тус нутгийг захирах ноён, албат болбоос Манжийн цол хэргэмтэй болжээ. Улмаар ардын засаг бэхжих хүртэл Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу нэртэй байв.
Ардын засгийн газрын 1923 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Монгол улсын засаг захиргааны өөрчлөлт болж, хошуудыг сонгох сонгууль явагдах үед Хан Хэнтий уулын аймгийн хуучин хошуудын түр захиргаадыг арван, тавин, сум, хошуу хэмээн зохион байгуулж, Баатар бэйлийн хошууг тус нутгийн нэгэн хэсэг нутаг болох Хэрлэн Баян Улаан уулсын салбар Баянзүрх уулын нэрээр Баянзүрхийн хошуу гэж шинээр нэрлэсэн байна. 1931 онд тус сумын төвийн хоймрын Жаргалтхаан уулын нэрээр Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.