From Wikipedia, the free encyclopedia
Жан-Бедель Бокасса (Франц: Jean-Bédel Bokassa, 1921 оны 2 сарын 22 - 1996 оны 11 сарын 3) нь Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч (1966 - 1976), Төв Африкийн Эзэнт Улсын хаан (Бокасса I гэсэн нэрээр 1977 - 1979 онд хаанчилсан).
Бокасса I | |
---|---|
Төв Африкийн хаан | |
Хаанчлал | 1976 оны 12 сарын 4 - 1979 оны 9 сарын 20 |
Хаан суусан | 1977 оны 12 сарын 4 |
Төрсөн огноо | 1921 оны 2 сарын 22 |
Төрсөн газар | Францын Экваторын Африк, Бобанги |
Өнгөрсөн огноо | 1996 оны 11 сарын 3 |
Өнгөрсөн газар | Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Банги |
Өмнөх | Анхны хаан |
Удаах | Бүгд Найрамдах Улс болсон |
Хатан | Хатан хаан Катерин |
Хүүхэд | Угсаа залгамжлах хунтайж Жан-Бедель Жан-Серж Бокасса |
Шүтлэг | Католик, 1976 оны сүүлчээр богино хугацаанд Ислам |
Ургийн овог | Бокасса |
Бокасса дэлхийн хоёрдугаар дайны үед Эрх чөлөөт Францын армид алба хаан, африкчуудаас хамгийн өндөр цол болох хурандаа цолтой болжээ.
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо олоход анхны ерөнхийлөгч нь болсон, Бокассагийн үеэл Давид Дако түүгээр армиа удирдуулсан аж. 1969 онд цэргийн ерөнхий командлагч Бокасса төрийн эргэлт зохион байгуулж, эдийн засгийн амжилтгүй бодлогын улмаас нэр хүнд нь муудаад байсан Дакогийн засаглалыг унаган, өөрийн дарангуйллыг тогтоов. 1972 онд өөрийгөө насан туршийн ерөнхийлөгчөөр зарлаж, 1976 онд улсаа хаант улс болгон, хаан ширээнд суусан юм.
Хаант улс байгуулагдсаны 1 жилийн ой буюу 1977 оны 12 сарын 4-нд улсынхаа жилийн төсвөөс 2 дахин их мөнгө буюу 25 сая ам. доллар зарцуулан Наполеон Бонапартын адил сүртэй ёслол хийн, "Эзэн хаан Бокасса I" гэгдэх болжээ.
Хуучин эзэн орон Францын дэмжлэг тусламжийг хүртэхийн тулд тэр үеийн ерөнхийлөгч Валери Жискар д'Эстьенд асар үнэтэй бэлэг нууцаар илгээсэн бөгөөд тэр нь ч ашгаа өгч Франц улс түүний байгуулсан хаант улсыг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Тэрээр өөрийг нь эсэргүүцэгчдийг барьж хорих зэргээр дарангуй засаглалыг барьж байсан боловч эдийн засгийн байдал муудсан, мөн шилдэг сэхээтнүүдээ барьж хорисноос хүн хүчээр дутмаг болсон зэрэг нь нөлөөлж хаант улс уналтынхаа зам руу оров.
Бокассагийн гэр бүлийн эзэмшдэг компанийн үйлдвэрлэдэг дүрэмт хувцсыг бүх сурагч өмсөх үүргийг хуульчилж өгсөн боловч 1979 оны 1 сард эсэргүүцэл гарсныг нь зэвсэг хэрэглэн дарахад 400 гаруй хүний амь үрэгдсэн юм. Олон улсын зүгээс ч Бокассаг шүүмжлэх нь ихэсч, Франц улс Бокассаг хаан ширээнээс нь түлхэн унагах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Бокасса шинэ холбоотон хайж Ливид айлчилж байх үед нь 9 сарын 20-нд Францын арми цус урсгалгүйгээр төрийн эргэлт зохион байгуулж, хаант ёсыг халан, бүгд найрамдах улсыг сэргээж, Габонд дүрвээд байсан Дако дахин ерөнхийлөгч болжээ.
Харин Францчууд Бокассаг нутагтаа орогнохыг зөвшөөрсөн юм. Бокасса улс төрийн эрх мэдлээ буцааж авахыг Францын ерөнхийлөгчөөс шаардсан ч биелээгүй бөгөөд үүнд уурссан Бокасса д'Эстьенд маш үнэтэй бэлэг өгч байснаа нийтэд дэлгэжээ. Ийнхүү нэр хүнд нь эрс унасан д'Эстьен ерөнхийлөгчийн сонгуульд Франсуа Митеранд ялагдсан юм. 1986 онд нутагтаа буцаж очсон ч тэр даруйдаа баривчлагдан, 1987 онд цаазаар авах ял сонссон байна. Гэвч 1993 онд суллагдаж, 1996 онд нас баржээ.
Өмнөх Хаант улс байгуулагдсан |
Төв Африкийн Эзэнт Улсын хаан 1976-1979 |
Дараах Бүгд найрамдах улс болсон |
Өмнөх Давид Дако |
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч 1969-1976 |
Дараах Давид Дако |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.