Ертөнцийн сайхан хүүхэн
From Wikipedia, the free encyclopedia
Дэлхийн хэмжээний сайхан бүсгүй шалгаруулах дэлхийн, орчлонгийн, ертөнцийн, олон улсын гэсэн дөрвөн тэмцээн байдгийн нэг нь Ертөнцийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн (англиар Miss Earth, оросоор Мисс Земля, нэр томьёоны хувьд ертөнцийн оронд эх дэлхийн, газар дэлхийн, бөмбөрцгийн, сайхан хүүхний оронд мисс, сайхан бүсгүй гэх боломжтой) юм. 2001 оноос эхэлсэн, байгаль орчныг хайрлахад чиглэгдсэн чиг, хөтөлбөртэй тус тэмцээнийг бараг жил бүр Филиппин улсын аль нэг хотод зохион явуулж иржээ. Ижил төрлийн тэмцээдтэй харьцуулахад оролцогч орны тоогоор дэлхийд гуравдугаарт, эхний шатанд өрсөлдөгчдийн тоогоор нэгдүгээрт ордог ажээ.
Quick Facts Үүсэл, Төрөл ...
Үүсэл | 2001 он |
---|---|
Төрөл | сайхан хүүхэн шалгаруулах тэмцээн |
Төв газар | Филиппин улсын Манила хот |
Гишүүнчлэл | 100 гаран улс орон |
Албан хэл | англи хэл |
Ерөнхийлөгч | Рамон Монзон |
Цахим талбар | missearth.tv |
Close