Египетийн анхдугаар династ
From Wikipedia, the free encyclopedia
Эртний Египетийн анхдугаар династ (Анхдугаар хаант улс) нь Еипетийг нэгтгэн захирч байсан 11 фараоны үеийг хэлдэг бөгөөд Дээд болон Доод Египетийг нэгтгэсэн гэгдэх Нармер фараонаар энэ үе эхэлдэг.[1] Анхдугаар династ нь Египетийн эхэн үеийн династуудын эхлэл болдог байна. Энэ үед Египетийн төр засаг Тинист төвлөрч байв.
Quick Facts Египетийн анхдугаар династ, Нийслэл ...
Египетийн анхдугаар династ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
МЭӨ 3100–МЭӨ 2900 | |||||||||
Нийслэл | Тинис | ||||||||
Нийтлэг хэл | Египет хэл | ||||||||
Шашин | Египетийн эртний шашин | ||||||||
Төр засаг | Хэмжээгүй эрхт хаант засаг | ||||||||
Түүхэн эрин | Хүрэл зэвсгийн үе | ||||||||
• Байгуулагдсан | МЭӨ 3100 | ||||||||
• Мөхсөн | МЭӨ 2900 | ||||||||
|
Close
Анхдугаар династын оршиж байсан цаг үе нь судлаачдын дунд одоог хүртэл маргаантай байдаг. Анхдугаар династ нь МЭӨ 30 юмуу 34-р зууны үед байгуулагдаж хүрэл зэвсгийн эхэн үед мөхсөн байдаг. 2013 онд хийгдсэн цацраг идэвхт нүүрстөрөгчийн шинжилгээгээр Анхдугаар династын эхлэл буюу Нармерийн хаан ширээн заларсан онг МЭӨ 3100 он буюу зуунаар авч үзвэл МЭӨ 3218–3035 он (95%-н магадлалтай) гэж тогтоогоод байгаа юм. [2]