Доод Ангар
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Доод Ангар (Нижнеангарск, Доодо Ангар) — Орос улсын Буриад орны Хойдбайгал аймгийн төв, 4885 хүнтэй суурин.[7]
Доод Ангар
Нижнеангарск | |
---|---|
Бусад галиглал | |
• Буриад | Доодо Ангар |
Улс | Орос |
Холбооны субъект | Буриад[1] |
Засаг захиргааны тойрог | Хойдбайгал аймаг[1] |
хот маягийн суурин | Доод Ангар хот маягийн суурин[1] |
Байгуулагдсан | 1643 |
Өндөр | 460 м (1,510 фут) |
Хүн ам | |
• Нийт | 5,030 |
• Нийслэл нь | Хойдбайгал аймаг,[1] Доод Ангар хот маягийн суурин |
• Хотын район | Хойдбайгал хотын район[3] |
• Хотын суурин | Доод Ангар хотын суурин[3] |
• Нийслэл нь | Хойдбайгал хотын район,[3] Доод Ангар хотын суурин[4] |
Цагийн бүс | UTC+8 (Irkutsk Time [5]) |
Шуудангийн код[6] | 671710, 671739 |
OKTMO ID | 81645155051 |
Хотын түүх нь тус хотыг үүсгэн байгуулсан 1643 оноос эхлэх ба оросын казакууд Семён Скороходын удирдлаган дор Сибирьт Зүлгэ мөрний эхээс эхлэн эзэмшил газар нутгаа тэлсээр Байгал нуурт ирснээр эхэлдэг. 1646 онд Василий Колесник нэгэн харуулын цамхаг (оросоор: острог) босгосон нь оросуудын Байгал нуур орчимд нүүн суурьших эхлэл болжээ. Угтаа энэ бүс нутаг нь тухайн үедээ хамниганчуудын эх нутаг байв.
Энэ суурин эхлээд Верхнеангарск (Дээд Ангар) гэх нэртэй байсан ба энэ нь нуураас эх авах Ангар мөрний эх орчим байснаас үүдэн ингэж нэрийджээ. Өнөөгийн Доод Ангар гэх нэрээ 19-р зууны сүүлээр авсан ба тус мөрний доод хэсгээр байрласнаас гаралтай аж.
17-р зуунд оросуудын газар нутгаа өргөжүүлэх сонирхол нь Зүүн Сибирь ба Дагуур тэдгээрийн өмнөд нутаг байснаас үүдэн (Эрхүүг 1661 онд, Нэрчүүг 1658 онд, Сретенскийг 1689 онд тус тус байгуулсан) Дээд- буюу Доод Ангар нь эхэндээ нэг их чухал үүрэггүй байлаа.
Он | Хүн ам |
---|---|
1939 | 5142 |
1959 | 3690 |
1970 | 3282 |
1979 | 5870 |
1989 | 6977 |
2002 | 5595 |
2010 | 5030 |
Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.