Дональд Туск
From Wikipedia, the free encyclopedia
Дональд Францишек Туск (пол. Donald Franciszek Tusk [ˈdɔnalt franˈʨiʃɛk ˈtusk] дуудлагыг сонсохⓘ; 1957 оны дөрөвдүгээр сарын 22-нд Гданьск хотод төрсөн) — 2007 оны 11-р сарын 16-наас 2014 оны 9-р сарын 22 хүртэл Польш Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч болон, тус албан тушаалыг 2014 оны 12-р сарын 1-нээс хойш 2019 оныг хүртэл хашсан улс төрч. Дональд Тускийн тэргүүлж байсан Иргэний индэр нам (польш. Platforma Obywatelska) 2007, 2011 оны сонгуулийн үр дүнгээр Бүгд Найрамдах Польш Улсын парламентын дийлэнх суудлыг авсан.
2023 оны парламентын сонгуулиар түүний эвсэл Сеймд 157 суудал авч, сөрөг хүчний бусад намуудтай хамтран эвслийн олонхийг бүрдүүлж, "Хууль ба шударга ёс" намын 8 жил үргэлжилсэн засаглалыг эцэс болгох хангалттай суудал авчээ. 2023 оны 12-р сарын 11-нд Дональд Туск Польшийн Ерөнхий сайдад гурав дахь удаагаа албан ёсоор нэр дэвшиж, 12-р сарын 13-нд албан тушаалдаа орсон.