From Wikipedia, the free encyclopedia
Дифракц - долгион саадыг (биет) нэвтлэх эсвэл нүхээр нэвтрэн гарах үед, муруйх, тархах, интерференц үүсгэх зэргээр гажихтай холбоотой долгион тархах үзэгдлүүдийг багтаасан ойлголт. Дифракцыг ямар ч төрлийн долгион дээр ажиглаж болно. Тухайлбал дууны долгион, усны долгион, цахилгаан соронзон долгион болох үзэгдэх гэрэл, рентген туяа, радио долгион г.м.. Дифракц нь мөн матери дээр ажиглагддаг. Квант механикийн зарчмуудаар бол аливаа физик бие долгионлог шинж чанарыг агуулж байдаг. Дифракцын үзэгдэл нь байгаль дээр байнга тааралдах боловч ерөнхийдөө долгионы урт нь тухайн саад эсвэл нүхний хэмжээтэй ойролцоо үед дифракцын эффект нь илүү тод ажиглагдана. Дифракцлагдсан долгионы эрчмийн ярвигтай хэлбэр нь тухайн ажиглагчид олон замаар туулж очсон долгионы өөр өөр хэсгүүдийн дундаас үүссэн интерференцийн үр дүн юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.