Дерматит
From Wikipedia, the free encyclopedia
Дерматит эсвэл экзем (Англи: Eczema) нь арьсны тууралтуудын нэг бөгөөд ихэвчлэн бага насны болон нялх хүүхэд өвчилдөг.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Dermatitis.jpg/200px-Dermatitis.jpg)
Өргөн утгаараа дерматит бол химийн, биологийн болон физик хүчин зүйлийн нөлөөнөөс болж ихэвчлэн тохиолддог арьсны үрэвсэл юм. Өвчин нь улайлт, үрэвсэл, загатнах, шатах, цэврүүтэх, өртсөн хэсгийн температур нэмэгдэх зэргээр тодорхойлогддог. Шинж тэмдгийн эрч хүч нь өвчний хүнд байдал, төрлөөс хамаарна.[1]