Дамаванд уул
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
[[Ангилал:]]
Дамаванд уул | ||
---|---|---|
Дамаванд уулын өвлийн төрх | ||
Үнэмлэхүй өндөр | 5609,2 м | |
Байрлал | Умард-Иран | |
Нуруу | Альборзын нуруу | |
Тусгаарлагдсан зай | 1.164,8 км → Эльбрус уул | |
Харьцангуй өндөр | 4660 м | |
Солбицол | 35° 57′ 14″ У, 52° 6′ 43″ З | |
| ||
Төрөл | Давхаргат галт уул | |
Сүүлчийн тэсрэлт | НТӨ 5350 ± 200 жил | |
Энгийн зам | өмнө талын зам | |
Онцлог | Иран ба Ойрх Дорнодын хамгийн өндөр уул |
Дамаванд уул (мөн өөрөөр Дэмавенд, Перс: دماوند [dæmɒːvænd] Кух-э Дамаванд гэсэн үгийн богино хэлбэр, үгчлэн орчуулбал: „Уур агуулсан уул“, гоёмсогоор орчуулбал „Униар татсан хайрхан“) уул нь Альборзын нурууны ноён оргил Ираны хамгийн өндөр уул юм. Дамаванд нь Ираны Мазандаран мужийн нутагт далайн түвшнээс дээш 5610 м өндөр өргөгдөн тогтсон галт уул. Сүүлд 2007 онд идэвхижсэн.
Дамаванд уул нь бага зэргийн утаа суунаглуулсан галт уул бөгөөд Тегеранаас зүүн хойд чигт ойролцоогоор 66 км-ийн зайд, Каспийн тэнгисийн өмнө талд 5604 м өндөрт[1] өргөгдсөн учраас ойр хавийн уулсаас ганцаараа сүндэрлэн харагддаг. 4660 м-ийн бэлийн өндөртэй[1] энэхүү уул нь дангаараа дүнхийх дэлхийн хамгийн өндөр уулнуудын тоонд ордог.
Халуун рашаантай. Оргил руу мацах амар, хэцүүгээр зэрэглэсэн 16 зам, жим бий.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.