From Wikipedia, the free encyclopedia
Гэри Роберт Колдуэлл (Англи: Gary Robert Caldwell, 1982 оны дөрөвдүгээр сарын 12-нд төрсөн) нь Шотландын хөлбөмбөгчин бөгөөд Уиган Атлетик баг болон Шотландын шигшээ багийн төвийн хамгаалагч юм.
Колдуэлл Селтик багийн бүрэлдэхүүнд. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Гэри Роберт Колдуэлл | ||
Өндөр | ft 0 in (0.00 м) | ||
Байрлал | Хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Уиган Атлетик | ||
Дугаар | 5 | ||
Өсвөрийн баг | |||
1995–1997 | Селтик | ||
1997–2001 | Ньюкасл Юнайтед | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2001–2004 | Ньюкасл Юнайтед | 0 | (0) |
2001 | → Дарлингтон (зээллэг) | 4 | (0) |
2002 | → Хиберниан (зээллэг) | 11 | (0) |
2002–2003 | → Ковентри Сити (зээллэг) | 36 | (1) |
2003 | → Дерби Каунти (зээллэг) | 9 | (0) |
2004–2006 | Хиберниан | 88 | (5) |
2006–2010 | Селтик | 106 | (5) |
2010– | Уиган Атлетик | 16 | (2) |
Шигшээ баг‡ | |||
2001–2003 | Шотландын шигшээ баг (21-ээс доошхи нас) | 19 | (2) |
2002– | Шотланд | 37 | (2) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 15:59, 2010 оны 5 сарын 23 (UTC). † Гараа (Гоол). |
Колдуэлл «Уиган Атлетик» багийн ахлагчийн үүргийг хашдаг.
Колдуэлл Шотландын Селтик багийн өсвөрийн «Селтик Бойз» багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд 16 настайдаа Английг зорьж ах Стивений зассан жимээр Ньвкасл Юнайтед багт элсэж байжээ. Ирсэн дороо төдийлөн сайн идээшиж өгөхгүй байсан бөгөөд 2001–02 оны хооронд Дарлингтон болон Хиберниан гэх багуудад зээллэгээр тоглож байгаад дараа нь Ковентри Сити болон Дерби Каунти багуудад тоглосоор энэ хооронд «Ковентри Сити» багт нэг гоолыг оруулсан байх юм.
Тэрээр 2003-04 оны улирлыг «Хиберниан» багт өнгөрүүлэх болсон юм.[1] Тус багт 88 тоглолтонд оролцож, таван гоолыг оруулсан үзүүлэлттэйгээр 2006 оны зуны солилцоо наймааны цонх нээгдэх хүртэл тогложээ.
Колдуэлл 2010 оны нэгдүгээр сарын 13-нд Уиган Атлетик багтай дөрвөн жил хагасын гэрээ байгуулан эгнээнд нь элссэн билээ.[2] Анхны тоглолтоо Чононуудыг 2010 оны нэгдүгээр сарын 16-нд 2-0 харьцаагаар хожсон тоглолтонд үзүүлжээ.
Колдуэлл багийнхаа ахлагчаар 2010–11 оны улирал эхлэхийн өмнөхөн томилогдсон юм.
Колдуэлл шигшээ багийн анхны тоглолт ихэд онцлогтой болсон гэхэд болох юм. Шотландын шигшээ багийн Евро-2008 тэмцээний сонгон шалгаруулалтын Францын шигшээ багтай 2006 оны аравдугаар сарын 7-нд хийсэн тоглолтонд Колдуэлл гоолын салхийг хагалж гоолдож, улмаар баг нь өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар бут ниргэж байлаа.[3]
Баг | Лиг | Цом | Лигийн цом | Тив | Бүгд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Баг | Лиг | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол |
Англи | Лиг | АХХ-ны цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2001–02 | Дарлингтон (зээллэг) | Хөлбөмбөгийн лигийн гуравдугаар дивиз | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Шотланд | Лиг | Шотландын цом | Шотландын Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2001–02 | Хиберниан (зээллэг) | Шотландын Премьер лиг | 11 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 12 | 0 |
Англи | Лиг | АХХ-ны цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2002–03 | Ковентри Сити (зээллэг) | Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз | 36 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 41 | 0 |
2003–04 | Дерби Каунти (зээллэг) | Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз | 9 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
Шотланд | Лиг | Шотландын цом | Шотландын Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2003–04 | Хиберниан | Шотландын Премьер лиг | 17 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 19 | 1 |
2004–05 | 37 | 3 | 4 | 1 | 3 | 0 | 1 | 0 | 45 | 4 | ||
2005–06 | 34 | 1 | 4 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 41 | 2 | ||
Хиберниан | 88 | 5 | 8 | 2 | 6 | 0 | 3 | 0 | 105 | 7 | ||
2006–07 | Селтик | Шотландын Премьер лиг | 21 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 28 | 0 |
2007–08 | 35 | 1 | 4 | 1 | 2 | 0 | 10 | 0 | 51 | 2 | ||
2008–09 | 36 | 3 | 2 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 47 | 4 | ||
2009–10 | 14 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 24 | 1 | ||
Селтик | 106 | 5 | 8 | 2 | 8 | 0 | 28 | 0 | 150 | 7 | ||
Англи | Лиг | АХХ-ны цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2009–10 | Уиган Атлетик | Премьер лиг | 15 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 |
Уиган Атлетик | 15 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | ||
Нийт | 269 | 12 | 19 | 4 | 19 | 0 | 31 | 0 | 338 | 16 |
Хувийн
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.