Гуминий хүчил
From Wikipedia, the free encyclopedia
Гуминий хүчил нь гуминий бодисуудын үндсэн бүрдүүлэгч бөгөөд гуминий бодисуудаас, хөрсний органик бүрдүүлэгч болох гумус, занар, нүүрс тогтох ба тэд олон гол, горхи, тогтмол ус, нуур, далайн усны найрлагад багтдаг,[1] үхсэн органик материудийн биозадралын үр дүнд бий болдог хүчил юм. ГХ нь дан хүчил бус харин, карбоксил ба фенолат бүлгүүдийг агуулсан ялгаатай хүчлүүдийн холимог (нийлмэл) бөгөөд хоёр суурьт хүчил, заримдаа гурван суурьт хүчлийн шинж чанаруудыг үзүүлдэг. фульвиний хүчлүүд нь гуминий хүчлүүд бөгөөд бусадтайгаа харьцуулхад арай бага молекул жинтэй ба хүчилтөрөгчийн агууламж өндөртэй байдаг. Гуминий ба фульвиний хүчлүүд нь ихэвчлэн газар тариалангийн хөрсний бүтэцэд багтдаг хөрсийг сайжруулах хэрэгсэл болдог ба хүний хүнсний бүтээгдэхүүнд ховор ордог. Хүнсний бүтээгдэхүүнд, фульвиний хүчлүүд нь шингэн хэлбэртэйгээр эрдэс коллоидуудаас илэрдэг. Фульвиний хүчлүүд нь поли-электролитүүд ба өвөрмөц коллоидууд юм. Тэдний өвөрмөц чанар нь мембранаар хялбар нэвтэрдэгт орших ба бусад коллоидууд ингэж чаддаггүй.[2]