![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Glen_Davis_Washington_at_Orlando_055.jpg/640px-Glen_Davis_Washington_at_Orlando_055.jpg&w=640&q=50)
Глен Дэвис
From Wikipedia, the free encyclopedia
Глен Дэвис (Англи: Glen Davis, 1986 оны нэгдүгээр сарын 1-нд Луизиана мужийн Батон Руж хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Клипперс багийн төвийн тоглогч юм. Глен Дэвис 2007 оны драфтын 35 дахь сонголтоор Бостон Селтикс (2007—2011) багт элссэн[1] бөгөөд багтаа Кендрик Перкинсийн хамт "үлэмж биетнүүд" хочийг зүүн самбарын дор хүчирхэг байж чадсаны үр дүнд 2008 оны НБА-гийн аварга цолыг сүр дуулиантайгаар хүртэж байсан юм. 2011 онд Орландо багт иржээ.[2] Орландод ирээд удаагүй байхдаа 31 оноо авсан нь түүний дээд үзүүлэлт юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Glen_Davis_Washington_at_Orlando_055.jpg/640px-Glen_Davis_Washington_at_Orlando_055.jpg)