![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Open_Channel.png/640px-Open_Channel.png&w=640&q=50)
Гидравлик
From Wikipedia, the free encyclopedia
Гидравлик (грекээр υδραυλική [τέχνη] гидравлике [техне] „гидравликийн [техник]“ эртний грекээр ὕδωρ hýdor „ ус“ болон αὐλός aulós „хоолой“) нь шингэний урсах шинж чанарыг судалдаг шинжлэх ухаан юм. Техникт шингэнийг дохио-, хүч- болон энергийг дамжуулах цаашлаад тосолгооны зориулалтаар хэрэглэдэг гэж ойлгож болно. Гидравлик нь хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл дахь шингэний механик шинж чанартай холбогдсон салбар юм. Үүслийн энгийн түвшний ойлголтоор бол, гидравлик гэдэг нь хийн шахуурга доторх хийн оронд шингэн байршуулах хувилбар гэж хэлж болно. Шингэний механик нь шингэний шинж чанарын инженерийн хэрэглээнд төвлөрсөн гидравликийн үндсэн болон хэрэглээний тэгшитгэлүүдийг бий болгодог. Шингэний хүчинд, гидравлик нь шингэнийг даралтанд оруулснаар бий болох хүчний дамжуулалт, хяналт, бий болгоход хэрэглэгдэнэ. Инженерийн модуль, шинжлэх ухааны хэрэглээний хүрээгээр авч үзвэл гидравликийн судлагдхуун нь хоолой дахь шингэний урсац эсвэл зарцуулга, боомтын төсөл тооцоо, Флиүдик буюу шингэний системийн хяналт, насосууд, турбинууд, усны эрчим хүч, тооцон бодох шингэний динамик, урсац буюу зарцуулга хэмжилт, голын голдиролтой холбоотой элэгдэл, хагшаасны хөдөлгөөн гэх мэт байна.
- Механик технологи тухай Гидравлик машин өгүүллээс үзнэ үү.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Hydraulics_and_other_studies_%28en%29.svg/640px-Hydraulics_and_other_studies_%28en%29.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Open_Channel.png/640px-Open_Channel.png)
Чөлөөт гадаргын гидравлик гэж байх ба энэ нь шингэний агаартай харьцах чөлөөт гадаргын тухай ойлголттой холбогдох гидравликийн нэг салбар бөгөөд ихэвчлэн гол мөрөн, сувагууд, нуурууд, голын адаг болон тэнгис, далайтай холбогдоно. Энэ бол задгай голдиролын гидравликийн нэг дэд салбар бөгөөд агаартай чөлөөтэй харьцах голдирол дахь шингэний урсгалыг судална.