From Wikipedia, the free encyclopedia
Дэлхий дахины зонхилох хэлний нэг болох герман (Кириллээр [дойч], Латинаар [deutsch]) хэлийг төрөлх хэлээрээ 95–100 сая хүн эзэмшдэг бол хоёрдогч хэлээр эзэмшдэг 85 гаруй сая хүн байдаг аж. Энэ нь Герман хэлийг зайлшгүй хэрэгтэй хэлнүүдийн нэг гэдгийн баталгаа юм. Төрөл гарлаараа энэтхэг-европ хэлний язгуураас үүссэн баруун герман хэлний бүлэгт багтдаг ба мөн баруун герман хэлний бүлгээс гаралтай өөр хэлүүдийг дурдвал англи, нидерланд, африкаанс хэл гэх мэт багтана. Өөрөөр хэлвэл, эдгээр хэлнүүд бүгд нэг хэлнээс өөр өөр аялагууд болцгоож улмаар цаг хугацааны явцад өөрсдийн бие даасан хэл болцгоосон ба эдгээр хэлнүүдээс харахад бусад бүлгийн хэлнүүдтэйгээ адилхан дүрэм, хэллэг, үгийн сан гэх мэт ажиглагддаг. Жишээ дурдвал,
Герман хэл | |
---|---|
Deutsch | |
Тархалт |
|
Ярилцагчид | Төрөлх: 95 сая[1] Хоёрдогч: 80–85 сая (2014)[2] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Эрт хэлбэр | Хуучин Дээд Герман
|
Хэв ёсны |
|
Бичгийн систем | |
Албан ёсны хэрэглээ | |
Улс |
1 захиргааны нэгж
|
Орон нутаг | |
Томьёолбор | |
ISO 639-1 | de |
ISO 639-2 | ger (B) deu (T) |
ISO 639-3 | Янз бүрээр: deu – Герман gmh – Дундад Дээд Герман goh – Хуучин Дээд Герман gct – Колониа Товарын Герман bar – Бавари cim – Цимбр geh – Хуттерийн Герман ksh – Кёльны nds – Доод Герман[note 1] sli – Доод Силези ltz – Люксембург[note 2] vmf – Зүүн Франкон mhn – Мокен pfl – Пфальцийн Герман pdc – Пеннсилванийн Герман pdt – Плат[note 3] swg – Швабийн Герман gsw – Швейцар Герман uln – Унзер Герман sxu – Дээд Саксоны Герман wae – Валлисийн Герман wep – Вестфали yec – Ениш yid – Идиш |
Глоттолог | stan1295 |
Linguasphere | 52-ACB–dl (Стандарт Герман) |
Албан ёсны хэл
Хамтарсан албан ёсны хэл
Үндэсний хэл
Цөөнхийн хэл | |
англи хэлээр : "I have an apple"
герман хэлээр : "Ich habe einen Apfel"
Герман төрөлх хэлтнийг үндсэндээ герман үндэстэн гэдэг. Герман үндэстнээр голлосон Герман, Австри хоёр улсад герман хэл дангаараа, германчууд тодорхой хувийг эзлэдэг Лихтенштайн, Швейцар, Люксембургт бусад хэлний хамтаар албан ёсны хэл болон тогтжээ. Европын орнуудаас гадна Америк, Канад, Бразил, Өмнө Африк, Намиби улсынханд герман хэл хэрэгтэй.
Орчин цагийн хэлийг 1650 оноос хойш гэж үздэг бөгөөд түүнээс өмнө 1350–1650 он, 1050-1350 он, 500-1050 оны гэж шатлан судалдаг. 1901 онд герман хэлний бичгийн дүрмийг нэг мөр болгон тогтоож байв. 1996 онд зарим зүйлийг засан шинэчлэсэн.
Герман хэлийг латин үсгээр бичиж тэмдэглэдэг. Англи хэлний цагаан толгойн 26 үсгэн дээр Ää, Öö, Üü гурван үсэг болон ß тэмдэг нэмэгдэнэ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.