Гепатит С
From Wikipedia, the free encyclopedia
Гепатит С (Англи: hepatitis C virus буюу HCV) Элэгний C вирусаар (HCV) үүсгэгддэг, шууд элгэнд нөлөөлөн халдварладаг халдварт өвчин юм. Халдварын эхэн үед ямар нэгэн шинж тэмдэггүй байна. Хааяа халуурах, өтгөн бараандуу өнгийн шээс, хэвлийгээр өвдөх, арьс шарлах шинж тэмдэг илэрнэ. Халдварлалтын эхэн үед вирусын 75-85% нь элгэнд байршина. Архаг халдварын эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд удаан хугацааны туршид элгийг өвчүүлсээр байх ба заримдаа церроз үүсгэнэ. Зарим тохиолдолд церроз нь элэгний дутмагшил, элэгний хорт хавдар эсвэл амь насанд аюултай улаан хоолой, ходоодны судасны бүдүүрлийг үүсгэнэ.
Гепатит С | |
---|---|
Classification and external resources | |
ICD-10 | B17.1, B18.2 |
ICD-9 | 070.70,070.4, 070.5 |
OMIM | 609532 |
MedlinePlus | 000284 |
eMedicine | med/993 ped/979 |
Patient UK | Гепатит С |
MeSH | D006526 |
Хүний С вирус нь голчлон цуснаас цусанд гэсэн замаар халдварлах бөгөөд энэ нь судсаар эм тариа хэрэглэх, дутуу ариутгасан эмнэлэгийн тоног төхөөрөмж, мөн цусны донороор халдварлана.[1]
Гепатит С-ийн эсрэг вакцин байхгүй.[2] Халдварласан вируcын 85% нь элгэнд оршдог. Энэ халдварлалтыг эмчилж чадах бөгөөд гол стандарт эмчилгээний арга нь Интерферон болон Рибавиринийг хослуулсан арга юм. Зарим тохиолдолд Босепревир юмуу Телапревирийг нэмэлтээр хэрэглэж эмчилнэ. Ерөнхийдөө нийт хүмүүсийн 50-80% эмчилгээ нь ур дүнтэй болж эдгэрдэг байна. Цирроз эсвэл элэгний хорт хавдар болтлоо хүндэрсэн тохиолдолд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Гепатит С-тэй байгаад элэг шилжүүлэн суулгасан тохиолдолд шилжүүлэн суулгасны дараа ихэнхдээ гепатит С дахин идэвхждэг.[3]
2011 оны байдлаар дэлхий дээр 130-200 сая гепатит С вирусын халдвартай байна.[4][5][6] 1970 онд гепатит С нь А болон Б гепатит биш байдаг гэдгийг тогтоосон бөгөөд 1989 онд баталгаажуулсан.[7] Гепатит С нь зөвхөн хүн болон шампанзед халдварладаг.[8]