Гепатит В вакцин нь гепатит В-гээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй вакцин юм.[1] Эхний тунг төрснөөс хойш 24 цагийн дотор өгөхийг/хийхийг зөвлөдөг ба хожим мөн 2-3 тун шаардлагатай. Энэ нь дархлаа муутай (дархлалын олдмол хомсдолын шалтгаантай гэх мэт) ба дутуу төрсөн зэргийг мөн хамрана. Эрүүл хүмүүсийн 95-с дээш хувь нь хамгаалагддаг.[1]

Quick Facts Vaccine description, Target disease ...
Гепатит В вакцин
Vaccine description
Target diseaseГепатит B
TypeSubunit
Clinical data
Trade namesRecombivax HB
AHFS/Drugs.comMonograph
MedlinePlusa607014
ATC codeJ07BC01 (WHO)
Identifiers
ChemSpidernone
 NYesY (what is this?)  (verify)
Close

Хэрэглээ

Гепатит В халдвартай эхээс төрсөн хүүхдийг гепатит В вакцинаар вакцинжуулаад, гепатит В иммуноглобулинаар (Англи: hepatitis B immunoglobulin буюу HBIG) таридаг.[2]

Орчин цагт олон оронд хүүхдийг гепатит В-ийн эсрэг тогтмол вакцинжуулж байна. Гепатит В-ийн тархалт өндөртэй орнуудад, шинэ төрсөн хүүхдийн вакцинжуулалт нь халдвар авах магадлалыг багасгаад зогсохгүй, элэгний хорт хавдрын тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулж байна. Энэ тухай Тайванд нийтлэгдсэн ба 1984 онд хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний гепатит В вакцинжуулах хөтөлбөр нь хүүхэд насны элэгний эсийн хавдрын (Англи: hepatocellular carcinoma) тоог бууруулахад хүргэсэн.[3]

Нэгдсэн Вант Улсад вакциныг эрэгтэй хүнтэй сексийн харьцаанд орсон эрэгтэй хүнд санал болгодог. Ирландад мөн ижил.[4]

Эрүүл мэндийн салбарын ба лабораторийн ажилтнуудыг гепатит В-ийн эсрэг вакцинжуулдаг.[5]

Өвчлөлийн хяналт ба урьдчилан сэргийлэх төв нь чихрийн шижинтэй хүмүүсийг гепатит В-ийн эсрэг вакцинжуулах зөвлөмжийг нийтлүүлсэн.[6]

Идэвхи

Гурван тунгаас тогтох эхний вакцинжуулалтаас хойш 1-4 сарын хугацаанд цусны шинжилгээг хийж, хариу үйлдлийг шалгаж болно. Цусан анти-гепатит В гадаргуун атиген (anti-Hbs) эсрэг биетийн (антибоди) хэмжээ 100 mIU/ml-с дээш байвал тохирох хариу үйлдэл өгөгдсөн гэж үзнэ. Ийм үр дүн 85-90 хувьд нь тохиолддог.[7]

Эсрэг биетийн хэмжээ 10 - 100 mIU/ml байвал хариу муу өгсөн гэж үзээд, тухайн үед нь дахин нэг тунг нэмж өгөх ба дахин шинжлэх шаардлаггүй.[7]

Хариу үзүүлэхгүй байгаа (anti-Hbs эсрэг биетийн хэмжээ 10 mIU/ml-с бага) хүний хувьд, гепатит В халдвартай эсэхийг шалгаад, үгүй бол дахин гурван тунгаас тогтох вакцинжуулалтыг хийгээд, 1-4 сарын дараа дахин шинжилгээ хийнэ. Хоёр дахь цуврал вакжуулалтын дараа хариу өгөхгүй байгаа хүнд арьсан доогуур хийнэ[8] эсвэл тунг нэмэгдүүлнэ[9] эсвэл гепатит А ба В вакциный хослосон давхар тунг ашиглана.[10] Those who still fail to respond will require hepatitis B immunoglobulin (HBIG) if later exposed to the hepatitis B virus.[7]

Муу хариу үйлдэл нь 40 дээс нас, таргалалт ба тамхи таталт[11], архичин, ялангуяа өргөжсөн элэгний өвчтэй зэрэгтэй холбоотой.[12] Дархлаа муутай эсвэл бөөрний диализ дээр байгаа өвчтөнүүд муу хариу өгдөг ба илүү их тунг эсвэл хугацааны хувьд ойрхон вакцин шаарддаг.[7] Ямар ч байсан, нэг судалгаагаар гепатит В вакцинжуулалт нь ДОХ-той өвчтөнүүдэд идэвхи муутай байдаг нь харагдсан.[13]

Брэндүүд

Recombivax HB (Merck), Engerix-B (GSK), Elovac B, Genevac B, Shanvac B, г.м. Эргээр вакцинуудыг булчинд хийнэ/булчингаар өгнө.

Судалгааны ажил


Эх сурвалж

Гадаад холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.