Ган
From Wikipedia, the free encyclopedia
Ган гэдэг нь төмөр ба нүүрстөрөгчийн механик хайлшийг нэрлэх ба түүнийг бүрдүүлэх үндсэн хэсэг нь төмөр бөгөөд түүний ширэмнээс ялгарах онцлог нь хэлбэржүүлэн боловсруулж болдог юм. Нүүрстөрөгч нь ган хайлшид хольцоор агуулагдах бөгөөд түүний агуулга нь 0.2 - 2.04% байна. Нарийвчилсан гангийн нэгдсэн тодорхойлолт байдаггүй, байдаг хэдэн тодорхойлолт нь өнөөдрийн техникт хэрэглэгдэж буй хайлшийн олон төрлөөс шалтгаалан яг тодорхой биш болсон. Хамгийн дөхүү тодорхойлолтонд (DIN EN 10020:2000-07) зааснаар гангийн хайлшинд байх нүүрстөрөгчийн агуулга нь 2,06 %-с бага байна (хромт ганд нүүрстөрөгчийн агуулга бага зэрэг илүү байж болно) гэж заасан байдаг.
Энгийн хатууруулах боломжтой ганг ойролцоогоор 3500 жилийн өмнө зэвсгийн зориулалтаар хийж байсан байна. Өнөө үед түүний хэрэглээнээс хамааруулан олон янзын шинж чанартайгаар (жишээ нь: бат бөх, зэврэх шинж чанар хэлбэржүүлэх байдал, гагнагдах боломж) санал болгож байна. Ганц жишээ дурдахад европын холбооны гангийн бүртгэлд нийт 2500 гаруй гангийн төрөл бүртгэгдсэн байдаг байна. Дэлхий даяар жилдээ 1,6 тэрбум тонн ганг үйлдвэрлэж[1][2] байгаа нь хамгийн их хэмжээгээр хэрэглэдэг металлд орж байна.