Гайана
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Гайана (Англиар Guyana [guˈjaːna]), албан ёсоор Бүгд Найрамдах Гайана Улс эсвэл Хамтын ажиллагааны Бүгд Найрамдах Гайана Улс, хуучнаар Британийн Гайана нь Өмнөд Америкийн хойд эрэгт орших тусгаар тогтносон улс юм. Гайана нь хуучин Нидерланд (200 гаруй жил), мөн Британийн колони байсан. Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнуудаас Өмнөд Америкийн эх газар дээр орших цорын ганц улс болно. Түүнчлэн Карибын Нийгэмлэг (CARICOM)-ийн гишүүн улс бөгөөд тус байгууллагын төв нь Гайанагийн нийслэл Жоржтаунд байрладаг. Гайана улс Их Британиас 1966 оны 5 сарын 26-нд тусгаар тогтнож 1970 оны 2 сарын 23-нд бүгд найрамдах улс болжээ.
Бүгд Найрамдах Гайана Улс | |
---|---|
Уриа: "One People, One Nation, One Destiny" "Нэг үндэстэн, Нэг улс, Нэг хувь заяа" | |
Төрийн дуулал: "Dear Land of Guyana, of Rivers and Plains" | |
Нийслэл ба томоохон хот | Жоржтаун 6°48′21″N 58°9′3″W |
Албан ёсны хэл | Англи хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | 10 уугуул хэл
|
Ардын хэл | Гайанагийн Креол хэл |
Бусад хэл | |
Угсаатны бүлгүүд (2012)[1] |
|
Шашин (2012)[1] |
|
Ард түмний нэршил | Гайаначууд |
Төр засаг | Нэгдмэл тусгаар ассамблейн бүгд найрамдах улс[2] |
• Ерөнхийлөгч | Ирфаан Али |
• 1-р дэд ерөнхийлөгч & ерөнхий сайд | Марк Филлипс |
• Дэд Ерөнхийлөгч | Баратт Жагдео |
• Үндэсний Хурлын дарга | Манзур Надир |
• Ерөнхий шүүгч | Роксан Жорж-Вилтшир (үүрэг гүйцэтгэгч) |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал |
Байгуулагдсан | |
• Нидерландын колоничлол | 1667–1815 |
• Британийн Гайана | 1831–1966 |
5 сарын 26, 1966 | |
2 сарын 23, 1970 | |
• Чагуарамасын гэрээнд Карибын хамтын нийгэмлэгт элсэв | 8 сарын 1, 1973 |
• Одоогийн үндсэн хууль | 10 сарын 6, 1980 |
Газар нутаг | |
• Нийт | 214,970 км2 (83) |
• Усны эзлэх талбай (%) | 8.4 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 795,408[3] (166) |
• Нягтаршил | 3.502/км2 (232) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $48.156 тэрбум[4] (126) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $60,648[4] (24) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $16.309 тэрбум[4] (135) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $20,539[4] (48) |
ОТББИ (2007) | 44.6[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.714[6] өндөр · 108 |
Мөнгөний нэгж | Гайана доллар (GYD) |
Цагийн бүс | UTC-4 (АСЦ) |
Огнооны формат | өө-сс-жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +592 |
Домэйн нэр | .gy |
"Гайана" буюу "Гвиана" гэдэг нэр нь түүхэнд "Их усны орон" гэгддэг Амазон мөрний хойд, Ориноко голын зүүн биед орших Гвианын өндөрлөгийг нэрлэдэг нэр байв. Анх тус бүс нутагт Нидерландын гурван колони байв: Эссекибо, Демерара, Бербиче. Өнөөдөр Гайана улс нь зүүн талаараа Суринам, өмнөд болон баруун өмнөд талаараа Бразил, баруун талаараа Венесуэл улстай хиллэх бөгөөд хойд талд нь Атлантын далай байрлана.
215,000 км2 газар нутагтай Гайана улс Өмнөд Америкийн хамгийн бага газар нутагтай гурван улсын нэг юм (нөгөө хоёр нь Уругвай, Суринам). Хүн ам нь ойролцоогоор 770,000.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.