From Wikipedia, the free encyclopedia
Гадаргуун шинжлэх ухаанд, гадаргуугийн энергийг (мөн гадаргуугийн хоёр талт энерги эсвэл гадаргуугийн чөлөөт энерги) гадаргуу үүсэх үед үүсдэг молекул хоорондын холбоог тасалдуулсаныг хэлдэг. Хатуу төлөвт физикийн хувьд гадаргуу нь материалын их биеээсээ илүү гадны хүчинд өртөмтгий ба энергийн хувьд их байх ёстой (гадаргуу дээрх атомууд их бие дэх атомуудаас илүү их энергитэй байдаг) байдаг. Тиймээс гадаргуу дээрх энергийг материалын их биетэй нь харьцуулахад илүүдэл энерги гэж тодорхойлж болно, эсвэл энэ нь тодорхой гадаргуугийн талбайг бүтээхэд шаардагдах ажил юм. Гадаргуугийн энергийг харах өөр нэг арга бол материалийн их биеийг огтлож хоёр гадаргуу үүсгэхэд шаардагдах ажилтай холбох юм. Хоёр бүтээгдсэн гадаргуугийн хооронд бүрэн бус, биелээгүй холболтын үр дүнд "илүүдэл энерги" бий болсон.
Хатуу биеийг хэсэг болгон хуваахад биеийн холбоосууд тасалдаж, гадаргуугийн талбай ихэсдэг тул гадаргуун энерги нэмэгддэг. Хэрэв огтлолтыг урвуу байдлаар хийвэл энергийн хадаглагдах чанар үйлчилж зүсэх явцад зарцуулсан энерги нь шинээр үүссэн хоёр гадаргуугийн энергитэй тэнцдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.