Виктор Суходрёв
From Wikipedia, the free encyclopedia
Виктор Михайлович Суходрёв (1932 оны 12-р сарын 12-нд төрсөн — 2014 оны 5-р сарын 16-нд нас барсан) — Зөвлөлтийн болон оросын дипломат бөгөөд орчуулагч. Зөвлөлтийн 1-р зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элч дипломат цолтой, Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв, Леонид Брежнев нарын англи хэлний орчуулагч.
Мөн Михаил Горбачёв, Алексей Косыгин, Андрей Громыко, Анастас Микоян зэрэг зөвлөлтийн удирдагч нарт орчуулга хийж байсан байна.
ЗХУ-ын дипломат, Элчин сайд Роланд Тимербаевын хэлснээр Виктор Суходрев англи хэлний ярианы хэлний маш сайн мэдлэгтэй байсан бөгөөд түүнийгээ орчуулагч хүний хувийн өндөр ур чадвар, мэдрэмжийг нэмээд төгс болгодог байсан.