![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Flag_of_Vanuatu.svg/langmn-640px-Flag_of_Vanuatu.svg.png&w=640&q=50)
Вануату
From Wikipedia, the free encyclopedia
Вануату, албан ёсоор Бүгд Найрамдах Вануату Улс (Франц: République de Vanuatu, Англи: Republic of Vanuatu, Бислама хэл: Ripablik blong Vanuatu) нь өмнөд Номхон далайд орших арлын орон юм. Галт уулаас үүссэн Вануатугийн арлууд нь хойд Австралийн зүүн талд 1,750 км зайд, Шинэ Каледоний зүүн хойд талд 500 км зайд, Фижигийн баруун талд, Соломоны арлуудын өмнөд талд тус тус оршино.
Quick Facts Бүгд Найрамдах Вануату Улс, Нийслэлба томоохон хот ...
Бүгд Найрамдах Вануату Улс
| |
---|---|
Төрийн дуулал: "Yumi, Yumi, Yumi" (Бислама) "Бид, бид, бид" | |
Нийслэл ба томоохон хот | Порт Вила |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (1999) |
|
Шашин (2020)[3] |
|
Ард түмний нэршил | Ни-вануату болон Вануатучууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Никенике Вуробараву |
• Ерөнхий Сайд | Ишмаэль Калсакау |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Тусгаар тогтнол | |
7 сарын 30, 1980 он | |
• НҮБ-д нэгдсэн | 9 сарын 15, 1981 он |
Газар нутаг | |
• Нийт | 12,189 км2 (157) |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 307,815[4] (181) |
• 2016 тооллого | 272,459[5] |
• Нягтаршил | 19.7/км2 (188) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | $1.064 тэрбум[6] |
• Нэг хүнд ноогдох | $3,001[6] |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | $1.002 тэрбум[6] |
• Нэг хүнд ноогдох | $3,188[6] |
ОТББИ (2010) | 37.6[7] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.607[8] дундаж · 142 |
Мөнгөний нэгж | Вату (VUV) |
Цагийн бүс | UTC+11 (VUT (Вануату Цаг)) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +678 |
Домэйн нэр | .vu |
Close
Вануатуд анх Меланези гаралтай хүмүүс амьдарч байсан бөгөөд Европчууд 18-р зууны сүүлчээр л оршин суух болжээ. 1880-аад онд Франц болон Нэгдсэн Вант Улс тус улсын хэсгүүдийг авч, 1906 онд хамтран эзэмших тохиролцоонд хүрсэн байна. 1970-аад онд тусгаар тогтнох хөдөлгөөн эхэлж, 1980 онд Бүгд Найрамдах Вануату Улс байгуулагджээ.