From Wikipedia, the free encyclopedia
Бөөр (латин. ren, грек. νεφρός [nephros], англи. kidney) нь хүрэн бор өнгөтэй, шош хэлбэрийн хүний эрхтэн. Насанд хүрсэн хүний бөөр 12 см орчим урт, 6 см орчим өргөн, 3 см орчим зузаан байдаг. Бөөр нь хэвлийн хөндийн ар хананд байрлах бөгөөд дээд хил нь цээжний 12-р нугалам, доод хил нь нурууны 3-р нугаламын түвшинд байдаг. Гэхдээ зүүн бөөр нь баруун бөөрнөөс 1,5-2,0см дээр байрласан байдаг. Үүний шалтгаан нь баруун бөөрний дээр байрлах элэг баруун бөөрийг шахаж байрласнаас болдог.[1]
Бөөр лүү орж буй артерийн судас (renal artery), гарч буй венийн судас (renal vein), шээс дамжуулах цорго (ureter) бүхий хэсгийг бөөрний үүд (renal sinus) гэнэ. Бөөрний үүдээр дөнгөж ороход хөндий байх ба уг хөндийг бөөрний тэвш (renal pelvis) гэнэ. Бөөрний тэвш нь бөөрөнд үүссэн шээсийг тосч цуглуулаад улмаар шээс дамжуулах цоргонд дамжуулдаг. Бөөрний тэвш нь бөөрний 2-3 их аяга (major calyces)-аас шээсийг тосч авах ба их аяга нь 2-3 бага аяга (minor calyces)-аас шээсийг тосч авна. Бөөр нь гадуураа ширхэглэг холбогч эдэн гэртэй байдаг. Бөөрний завсрын эд нь хөвсгөр холбогч эд байх ба үүнээс гадна бөөр нь торлог эд болон торлог эдийн эсээр баялаг. Бөөрийг зүсээд харахад холтослог (cortex) болон тархилаг (medulla) гэсэн хоёр хэсгээс тогтох ба холтослог нь бараан хүрэн өнгөтэй харин тархилаг нь арай цайвар өнгөтэй харагддаг байна. Тархилаг нь 8-12 ширхэг пирамид (renal pyramid) хэлбэрийн бүтцээс тогтсон байх ба пирамидын суурь нь холтослог руугаа, орой нь бөөрний үүд рүү харж байрладаг. Пирамидын оройг бөөрний хөхлөг (renal papilla) гэх бөгөөд хөхлөгийн үзүүр дэхь бичил сүвээр бага аяга руу шээс шүүрч байдаг. Пирамидын хоорондох завсрын эдийг бөөрний багана (renal column) гэж нэрлэдэг. Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон (nephron) юм. Нефрон нь цусыг шүүж шээс үүсгэх үүргийг гүйцэтгэдэг ба хоёр бөөр тус бүр 1 сая орчим нефроноос тогтдог байна.[1]
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд бөөрөөр дамжиж шээсээр гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь шош хэлбэрийн бүтэцтэй нурууны нугламтай ойрхон хэвлийн хойд хөндийн хэсэгт Th12-->L3 ийн түвшинд байрлах ба баруун бөөр зүүнээсээ бага зэрэг доор байрладаг. Хоёр бөөр нь 10±1 урттай , 6,5±1өргөнтэй , 3±0,5 зузаантай байх ба хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Бөөрний дээд туйлд өөхөн эд хамгаалах бүрхүүл үүсгэж шигтгэгдэж байрлах ба үүнд адренал булчирхай байна. Дунд хэсгийг бөөрний зах ирмэгийг эгц цууралтат хотгор бүтэц бүрдүүлэх ба үүнийг Hilum гэнэ. Үүгээр бөөрний цусны судал мэдрэлийн ширхэгүүд явах ба юүлүүр хэлбэрийн тэвшинцэр байрална, үүнийг бөөрний тэвшинцэр гэнэ.
Бөөрний гадаргуу нь холбогч эдэн бүрхүүлээр бүрхэгдсэн байна. Capsule нь ялгаатай хоёр хэсгээс тогтоно. Гадар хэсэг нь fibroblast ба collagen ширхэгээс тогтох ба дотор хэсэг нь Myofibroblasts -аас тогтоно. Capsule-ийн дотор хэсгээр Hilum байрлана.
Тухайн эрхтэн дахь цусны хэмжээ нь өнгөөр ялгарж харагдана. Ойролцоогоор эргэлдэж буй цусны 90-95% нь cortex хэсэгт байрлана. 5-10% нь medulla хэсэгт байрлана.
Нефрон нь бөөрний бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Ямар ч хүний бөөрөнд ойролцоогоор 2 сая нефрон байдаг. Нефрон нь шээсийг бий болгох ба гадаад шүүрлийн булчирхайтай ижил төстэй ажилгаагаар зохицуулагддаг. Нефрон ба цуглуулах суваг нь эхэндээ холбоогүй байж байгаад төгсгөл хэсэгтээ холбогддог
Нефрон Гадаргуугийн нефрон 20-40% Интракортикал нефрон 60-70%-Анхдагч шээс үүсгэнэ. Юкстамедуляр нефрон 10-15%-Шээс өтгөрүүлнэ, БАУМЕН ШУМЛЯНСКИЙН ГЭР нь түүдгэнцэрийн өөр хоорондоо холбогдсон анастмоз бүхий хялгасан судас (40-50 гогцоо) тогтох бөгөөд энэ нь анхдагч шээс үүсгэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь подоцит , суурин мембран эндотель гэсэн гурван давхрагатай.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.