From Wikipedia, the free encyclopedia
Бундесвер (орч. Холбооны хамгаалах хүчин) нь Холбооны Батлан Хамгаалах Яамны харьяан дор үйл ажиллагаагаа явуулах Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зэвсэгт хүчин бөгөөд түүнд бундесверийн захиргааны алба болон бусад хэлтэс байгууллагууд бас ордог. Холбооны Батлан Хамгаалах Яам нь хуваарилалтын хувьд ч тэр боловсон хүчний хувьд ч тэр бундесверд хамаардаггүй. Батлан хамгаалахын сайд нь Холбооны Германы Засгийн газарт харьяалагдана.
| |||
Удирдлага | |||
---|---|---|---|
Ерөнхий командлагч: | Батлан хамгаалахын холбооны яам, Холбооны канцлер (халдлагаас хамгаалах үед) | ||
Батлан хамгаалахын сайд: | Кристине Ламбрехт | ||
Зэвсэгт хүчний удирдлага: | Бундесверийн генерал инспектор, батлан хамгаалах яамны хэлтсүүдийн хамт төлөвлөх, зэвсэгт хүчний удирдлага болон стратеги ба хамгаалах үйл ажиллагаа | ||
Төв байр: | Төв байр: Хардтхөеэ (Бонн), хоёр дахь байр: Бендлэрблок (Берлин) | ||
Зэвсэгт хүчний хүчин чадал | |||
Алба хааж буй цэрэг: | 178.823[1] (2017-07-31) | ||
Алба хаах үүрэг: | 2011 оноос эхлэн өөрийн хүсэлтээр[2] | ||
Цэргийн алба хаах насны хүн ам: | ≈ 29,54 сая (2010 оны байдлаар 16-49 насны эрэгтэй, эмэгтэйчүүд)[3] | ||
Цэргийн алба хаах нас: | 17 насанд бүрэн хүрсэн[4] | ||
Нийт хүн амд эзлэх цэргийн хувь: | 0,22 % | ||
Төсөв | |||
Зэвсэгт хүчний төсөв: | €51.95 тэрбум (2024)[5] €71.75 тэрбум (2024) тусгай сангийн 2-р ээлжийн[5] | ||
Татварын орлогын зардлын хувь: | 12,3 % | ||
ДНБ-нд эзлэх хувь: | 2.01% (2024)[6] | ||
Түүх | |||
Байгуулагдсан: | 1955 | ||
Байгуулагдсан огноо: | 1955 оны 11 сарын 12 | ||
Хамгийн өндөр төсөв: | 37,0 тэрбум евро (2017) |
Батлан хамгаалах бодлогын удирдамжид заасны дагуу Бундесвер нь Герман ба түүний иргэдийг хамгаалах, германы гадаад бодлогын хүрээнд ажиллах чадварыг хангах, холбоотнуудын батлан хамгаалаx үйлд хувь нэмрээ оруулах, олон улсын хүрээнд тогтвортой байдал ба хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болон европын нэгтгэл ба үндэстэн дамнасан хамтын ажиллагааг дэмжин ажиллахыг заасан байдаг.
Тайван үед батлан хамгаалахын сайд нь бундесверийн ерөнхий командлагч (коммандогевалт) байна.[7] Халдлагаас хамгаалах тохиолдолд энэ үүрэг нь үндсэн хуулийн Art. 115a зүйлийн дагуу тухайн үед ажиллаж буй Холбооны канцлерт шилжин очно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.