Бруней
From Wikipedia, the free encyclopedia
Бруней, албан ёсоор Бруней Даруссалам Улс (малай. лат. Negara Brunei Darussalam, жави. نڬارا بروني دارالسلام, "Бруней Улс - Энх Амгалангийн Орон") нь Зүүн Өмнөд Ази, Борнео аралын хойд хэсэгт байх бяцхан улс юм. Өмнөд Хятадын тэнгистэй хойд талаараа, Малайзын Саравак мужтай үлдсэн хэсгээрээ хиллэнэ.
Бруней Даруссалам Улс
| |
---|---|
Уриа:
| |
Төрийн дуулал:
| |
Нийслэл ба томоохон хот | Бандар Сери Бегаван 4°53.417′N 114°56.533′E |
Албан ёсны хэл and national language | Малай хэл[1] |
Бусад хэл
ба нутгийн аялгуу[2][3] |
|
Албан бичиг |
|
Угсаатны бүлгүүд (2021)[5] |
|
Шашин (2016)[5] | |
Ард түмний нэршил | Брунейчууд |
Төр засаг | Нэгдмэл Лалын хэмжээгүй эрхт хаант засаг |
• Султан ба Ерөнхий Сайд | Хассанал Болкиа |
• Хунтайж ба Дээд сайд | Аль-Мухтади Билла |
Хууль тогтоох байгууллага | байхгүй[lower-alpha 1] |
Түүх | |
• Султант улсын үүсэл | 1368 |
• Хуучин Бруней | 15–19-р зуун |
• Британийн хамгаалалттай улс | 9 сарын 17, 1888 он |
• Японы эзлэн түрэмгийлэл | 1941–1945 |
• Тусгаар тогтнол | 1 сарын 1, 1984 он |
• АСЕАН-ы тунхаглал | 1 сарын 7, 1984 он |
Газар нутаг | |
• Нийт | 5,765 км2 (164) |
• Усны эзлэх талбай (%) | 8.6 |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 460,345[9] (175) |
• 2016 тооллого | 417,256 |
• Нягтаршил | 72.11/км2 (134) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $31.904 тэрбум[10] (145) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $74,952[10] (9) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $18.464 тэрбум[10] (122) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $42,939[10] (23) |
ХХИ (2021) | ▼ 0.829[11] маш өндөр · 51 |
Мөнгөний нэгж | Бруней доллар (BND) |
Цагийн бүс | UTC+8 (Бруней Даруссаламын Цаг) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +673[c] |
Домэйн нэр | .bn[12] |
|
Үндэсний нь баяр: 2 дугаар сарын 23 (1984 он, Их Британиас бүрэн тусгаар тогтносон өдөр)
Хуулийн тогтолцоо нь: Английн коммон хуульд үндэслэсэн тогтолцоотой. Гэхдээ лалынхан нь иргэний харилцааг зохицуулахдаа их төлөв Шариатын хуулийг баримталдаг.
Төрийн тэргүүн нь Ерөнхий сайд. Султан Хассанал Болкиах
Сайд нарын Зөвлөлийг Султан өөрөө томилж, тэргүүлдэг байна.
Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт зөвлөл буюу Мажлис Масьюрат Мегери гэдэг. Зөвлөлийн гишүүдийн тоог Султан тогтоож, хэнийг томилохоо өөрөө шийддэг. Энэ зөвлөл бол цэвэр зөвлөх шинжтэй, шийдвэр гаргахад нөлөөлдөггүй. 1962 онд энэ зөвлөлийн гишүүдийг нэг удаа сонгожээ. Түүнээс хойш сонгууль огт явагдаагүй байна.
Дээд шүүхийн даргыг Султан 2-3 жилийн хугацаатайгаа томилдог.
Улс төрийн намууд: Брунейн Үндэсний Эв нэгдлийн нам ( дарга нь Хажи Мохд Хатта Хажи Зайнал Абидин) нь албан ёсоор зөвшөөрөгдсөн улс төрийн цорын ганц нам. үүнээс гадна Брунейн Ардын нам, Брунейн Үндэсний Ардчилсан Нам гэж бүртгүүлж байсан боловч 1988 онд бүртгэлээс хассан.
Гишүүн нь болсон олон улсын байгууллагууд: АПЕК, АРФ, АСЕАН, Коммонвэльт (Commonwealth), Гаалийн хамтын ажиллагааны Зөвлөл (Custom cooperation Council ССС), ЭСКАП, 77-ийн бүлэг, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн Банк, ИКАО, Олон Улсын Улаан загалмай, хавирганы сарны Хөдөлгөөн (International Red Cross and red crescent movement, ICRM), Лалын Хөжлийн банк (Islamic development bank IDB), Олон улсын Улаан загалмай, хавирган сарны нийгэмлэгүүдийн Холбоо (International Federation of Red Cross and Red Crescent Societies IFRCS), Олон улсын Валютын фонд (IMF), Олон улсын далайн байгуулага (International Maritime Organization IMO), Интерполл (Interpol), Олон улсын Олимпын Хороо (International Olympic Committee IOC), Олон улсын стандартын байгууллага (International Organization for Standardization ISO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommunication Union ITU), Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Лалын бага хурлын байгууллага (Organization of the Islamic Conference OIC), Химийн зэвсгийг хориглох байгууллага (Organization for the Prohibition of Chemical Weapons OPCW), НҮБ, ЮНКТАД, Дэлхийн шуудан холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага.