Богдан Бондаренко
From Wikipedia, the free encyclopedia
Богдан Бондаренко (Украин: Богдан Бондаренко, 1989 оны наймдугаар сарын 30-нд төрсөн) нь Украйны өндрийн харайлтын тамирчин юм. Тэр хувийн дээд амжилтаа (мөн Улсын) 2013 оны долоодугаар сарын 4-нд Швейцар улсын Лозанна хотноо болсон Даймонд Лигт 2.41 метр өндөр дээгүүр харайн[1] тогтоожээ. Түүний энэ амжилт нь Бүх цаг үеийн гуравдугаарт эрэмбэлэгдэх буюу Хавьер Сотомайор болон Патрик Шёберг нарын дараа жагсах юм.
Quick Facts Медалиуд, ДАШТ ...
| |||||||||||||||||
|
Close
Бондаренко 2013 оны ДАШТ-д энэ амжилтаа бататган (2.41 метр) харайсанаар 1985 оноос хойг эвдэгдээгүй Рудольф Поварницын 2.40 метр амжилтыг ахиулан ДАШТ-ий дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
Лондоны олимпт долоодугаар байрт шалгарч байсан.