Тэшүүрчин From Wikipedia, the free encyclopedia
Боб Иоханнес Каролус де Ионг (нид. Bob Johannes Carolus de Jong, 1976 оны арваннэгдүгээр сарын 13-нд Леймюйден хотод төрсөн) — 5000 болон 10000 метрийн тэшүүрийн уралдааны Нидерланд тамирчин юм.
2008 онд. | ||||||||||||||||||||||
тамирчны тухай | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1976 оны 11 сарын 13 | |||||||||||||||||||||
Төрсөн газар | Нидерланд, Леймюйден | |||||||||||||||||||||
Өндөр | 1.81 м | |||||||||||||||||||||
Хураасан медаль
|
2006 онд Турины олимпод арван мянган метрийн зайд 13:01.57 минутын амжилтаар дэлхий, олимпын дээд амжилтыг эзэмшигч Чэд Хедрик болон Иохем Эйтдехаге нарын удаад орох цагийн үзүүлэлтийг хангаж байв. Тухайн олимпын 5000 метрийн зайд 6 дугаар байраар шалгарсан. Өмнөх оролцож байсан олимпуудын тухайд 2002 оны олимпод 10000 метрийн зайд 15, 5000 метрийн зайд 30 дугаар байр эзлэжээ. 1998 оны олимпод 10000 метрийн зайд мөнгөн медаль хүртэж 5000 метрт 4 дүгээр байраар шалгарсан.[1]
Удаах 2014 оны Сочийн олимпод 37 настай Де Ионг 10000 метрийн зайд хүрэл медаль хүртсэн явдал нь тэшүүрийн 86 жилийн олимпын түүхэнд бичигдэх амжилт болсон юм.[2][3]
Де Ионг ДАШТ-ээс долоон алт, найман мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн холын зайн домогт тамирчин билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.