Бермудын гурвалжин
From Wikipedia, the free encyclopedia
Бермудын гурвалжин (Англи: Bermuda Triangle) буюу Чөтгөрийн гурвалжин гэдэг нь олон тооны нисэх болон усан онгоцнууд учир битүүлэгээр алга болсон гэгдэх Хойд Атлантын далайн баруун хэсэгт орших гурвалжин хэлбэртэй бүс нутаг юм. Эдгээр алга болсон явдлыг ер бусын тохиолдол, эсхүл харь гаригийнхны ажиллагаа гэж үзэх нийтлэг ойлголт бий болжээ. Баримтжуулсан нотолгоонууд тэдгээр тохиолдлын дийлэнх нь хуурамч, нарийн тодорхой тэмдэглэгдээгүй, эсхүл хожуу үеийн зохиолчид хачирлаж нэмсэн байдаг. Нийтлэг ойлголтын эсрэг, даатгалын компаниуд эдгээр нутгийг дайрах аялалд их өндөр хэмжээний үнэ тооцдоггүй.