Берлин
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Берлин (Герман: Berlin) нь Германы нийслэл бөгөөд холбооны нэгдсэн 16 улсын нэг гэж тооцдог. 3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг. Зүүн хойд Германд байрлах бөгөөд Берлин-Бранденбург метрополи нутаг дэвсгэрт хамаарагдана. Энэ нутаг дэвсгэрт 180 гаруй орны 5 сая иргэн амьдардаг ажээ.
Берлин | |
---|---|
Дээд талаас, зүүнээс баруун: Тиргартений тэнгэрийн хаяа; Бранденбургийн хаалга; Берлиний катедрал сүм; Шарлоттенбург ордон; Музейн арал ба Берлиний ТВ цамхаг; Ялалтын багана; Потсдамын талбай; ба Рейхстаг | |
Улс | Герман |
Муж | Берлин |
Засаг захиргаа | |
• Биет | Берлиний Төлөөлөгчдийн танхим |
• Хотын захирагч | Франциска Гиффай (СДН) |
• Бундесратын санал | 4 (69-өөс) |
• Бундестагын суудал | 29 (736-аас) |
Газар нутаг | |
• Хот/Муж | 891.7 км2 (344.3 бээр2) |
• Хотын нутаг | 3,743 км2 (1,445 бээр2) |
• Бөөгнөрөл | 30,546 км2 (11,794 бээр2) |
Өндөр | 34 м (112 фут) |
Хүн ам (2020 оны 12 сарын 31)[2] | |
• Хот/Муж | 3,769,495 |
• Хотын нутаг | 4,473,101 |
• Бөөгнөрөл | 6,144,600 |
Иргэдийн нэршил | Берлинчүүд Berliner (эр), Berlinerin (эм) (Германаар) |
Цагийн бүс | UTC+01:00 (CET) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (CEST) |
Бүсийн дугаар | 030 |
Геодугаар | NUTS бүс: DE3 |
ISO 3166 код | DE-BE |
Улсын дугаар | B |
ДНБ (нийт) | €155 тэрбум (2020)[5] |
ДНБ нэг хүнд ноогдох | €41,000 (2020) |
GeoTLD | .berlin |
ХХИ (2018) | 0.964[6] маш өндөр · 2-р байр |
Вэб сайт | www |
13-р зуунд Берлинийг анх дурьдсан байдаг бөгөөд дараалан тус тус Пруссийн Хант Улсын (1701-1918), Германы эзэнт гүрний (1871-1918), Ваймарын Бүгд Найрамдах Улсын (1919-1933), Гуравдугаар райхын (1933-1945) нийслэлүүд байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Берлин нь хуваагдсан; Зүүн Берлин нь Зүүн Германы нийслэл болсон бол Баруун Берлин нь 1961-1989 он хүртэл Берлиний ханаар хашигдаж, Барууны хэсэг болсон байна. 1990 онд Герман улс эргэн нэгдсэний дараа дахин бүх Германы буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл болжээ.
Берлин хот нь дэлхийн улс төр, урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төвд тооцогдох хот юм.[7][8][9][10] Мөн Европ тивийн агаар, төмөр замын тээвэрийн зангилаа хотуудын нэг юм. Хотын эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт төвлөрдөг бөгөөд үүнд, бүтээлийн аж үйлдвэр, мэдээллийн байгууллагууд, байгаль орчны үйлчилгээ, хурал цуглаан явуулах газрууд зэрэг орно. Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Мөн тээврийн инженерчлэл, оптоэлектроник, мэдээллийн технологи, машины үйлдвэрлэл, эрүүлийг хамгаалах, биоэмчилгээний инженерчлэл, биотехнологи зэрэг аж үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.
Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг. Мөн фестиваль, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагаараа алдартай бөгөөд чөлөөт амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ, амьдралын өртөг бага зэрэгт нь хүмүүс ихээр татагддаг.
Берлин хэмээх нэр нь магад славян хэлний br’lo буюу berlo (орч. намаг, чийглэг газар эсвэл чийглэг газарт байх хэсэгхэн хуурай газар) гэх үг болон мөн славян хэлний газар нутгийн нэрний төгсгөлд ихэнхдээ бичигдэх -in төгсгөлөөс уламжлан бий гэж үздэг.[11]
Хотын нэр нь тус хотыг үндэслэгч Альбрехт ден Баерен болон Берлиний сүлд тэмдэгний дүрстэй огт хамаагүй (Берлин = Баер). Харин сүлдний нэр нь хотын нэрнээс гаралтай аж.[12]
Шпрээ арал дээр орших Кёллн хот нь хамгийн анх 1237 онд баримтанд дурдагдсан байдаг.[13] 1244 оны баримтад Шпрее голын зүүн хойд хэсэгт орших хотын хэсгийг (Алт-: "хуучин") Берлин хэмээн дурдсан байдаг. Сүүлд хийгдсэн археологийн олдворуудаас харвал 12-р зууны хоёрдугаар хагасаас голын хоёр талд нь суурин байсныг гэрчлэх баримт нотолгоо олдсон байна.[14]
Берлин | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Берлин
Эх сурвалж: DWD, Daten: 1971–2000[16] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.