From Wikipedia, the free encyclopedia
Бельги, албан ёсоор Бельгийн Хаант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын Нэгдэл, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Нэгдэлийн төв байр нь энд байрлана. Газар нутаг нь 30,528 квадрат километр бөгөөд хүн ам нь 10.5 сая орчим юм. Монгол Улстай 1971 оны 7 сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон.[11]
Бельгийн Хаант Улс ᠪᠧᠯᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: La Brabançonne ("Брабант") | |
Нийслэл ба томоохон хот | Брюссель 50°51′N 4°21′E |
Албан ёсны хэл |
|
Угсаатны бүлгүүд (2022[1]) |
|
Шашин (2019[2]) | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Холбооны парламентын үндсэн хуульт хаант засаг[3] |
• Хаан | Филипп |
• Ерөнхий Сайд | Александр Де Кро |
Хууль тогтоох байгууллага | Холбооны Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Тунхагласан | 1830 оны 10 сарын 4 |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 1839 оы 4 сарын 19 |
Газар нутаг | |
• Нийт | 30,528[4] км2 (136) |
• Усны эзлэх талбай (%) | 0.71 (2015)[5] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 11,584,008[6] (82) |
• Нягтаршил | 376/км2 (22) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $723 тэрбум [7] (37) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $62,065[7] (20) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $589 тэрбум[7] (26) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $50,598[7] (17) |
ОТББИ (2021) | 23.9[8] бага |
ХХИ (2021) | ▲ 0.937[9] маш өндөр · 13 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (CET) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (CEST) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +32 |
Домэйн нэр | .be |
Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын нидерланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлонийн бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг жижиг хүн ам бий. Бельгийн хэлний олон янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.
Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Нидерланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны үеэс 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон баяжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.