Баян-Өлгий аймаг
Монгол Улсын аймаг / From Wikipedia, the free encyclopedia
Баян-Өлгий (ᠪᠠᠶᠠᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢ) нь, Монгол Улсын аймгийн нэг юм. Аймгийн төв нь Өлгий хот бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын тоо 112,836. Малын тоо толгой 2021 оны дүнгээр 2,379,000. Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан. Хүн амын ихэнх нь казах үндэстнүүд бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг.
Quick Facts Баян-Өлгий аймаг ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠥᠯᠦᠭᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ, Улс ...
Баян-Өлгий аймаг
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠥᠯᠦᠭᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1939 |
Нийслэл | Өлгий |
Засаг захиргаа | |
• Засаг дарга | Д. Бауыржан[1] |
Газар нутаг | |
• Нийт | 45,704.89 км2 (17,646.76 бээр2) |
Өндөр | 1,710 м (5,610 фут) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▼ 109,467 |
ДНБ | |
• Нийт | MNT 734 тэрбум US$ 0.2 тэрбум (2023) |
• Нэг хүнд ноогдох | MNT 6,710,756 US$ 1,967 (2023) |
Цагийн бүс | UTC+7 |
Бүсийн дугаар | +976 (0)142 |
ISO 3166 код | MN-071 |
Улсын дугаар | БӨ_ |
Вэб сайт | www |
Close
Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй.