From Wikipedia, the free encyclopedia
Барух Бенасерраф (Baruj Benacerraf, 1920 оны 10 сарын 29 - 2011 оны 8 сарын 2) нь Венесуэлийн иммунологич, дархлалын систем нь өөрийн, өөрийн бус гэдгийг ялгадаг эрхтний зохицлын гол цогц генүүдийг нээснийхээ төлөө хамтран зүтгэгч Жан Доссе, Жон Дэвис Снелл нарын хамтаар 1980 онд анагаах ухаан, физиологийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн эрдэмтэн юм. Түүний дүү нь нэртэй философич Пол Бенасерраф болно.
Барух Бенасерраф | |
---|---|
Төрсөн огноо | 1920 оны 10 сарын 29 Каракас |
Нас барсан огноо | 2011 оны 8 сарын 2 Бостон |
Иргэншил | Венесуэл |
Үндэс | Венесуэл |
Салбар | Иммунологи |
Алдаршсан зүйл | Эрхтний зохицлын гол цогц |
Нэр хүндтэй шагналууд | 1980 оны анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагнал |
Каракаст төрсөн түүний эцэг эх нь Сефардын еврей хүмүүс байв: эцэг нь Мароккогийн Тетуанд төрсөн, ээж нь Алжирынх. Бенасерраф 1925 онд гэр бүлийн хамт Парис руу нүүсэн бөгөөд нутагтаа буцаж очоод удалгүй 1940 онд АНУ руу цагаачилжээ. Тэрээр Коламбиа Их Сургуулийн Ерөнхий ухааны сургуульд суралцаж бакалаврын зэрэг хүртсэн. Тэгээд түүнийг элсэхийг зөвшөөрсөн цорын ганц сургууль болох Виржиниагийн Анагаах Ухааны Коллежид анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Анагаах ухаанаар дадлага хийж, АНУ-ын армид алба хааж (1945–48), Нансигийн цэргийн эмнэлэгт ажиллаж байгаад Коламбиа Их Сургуулийн физиологи, мэс заслын коллежид судлаач (1948–50) болов. Судалгааны ажлаа Парис (1950–56), Нью-Йорк Их Сургууль (1956–68), Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (1968–70), Харвард Их Сургуульд (1970–91) үргэлжлүүлсэн бөгөөд 1980 онд Бостон дахь Дана-Фарбер Хорт Хавдрын хүрээлэнд хэсэг хугацаагаар ажиллаж байв. Тэрээр харшлын тухай 1948 оноос эхлэн судалж, 1960-аад онд эрхтэн шилжүүлэн суулгалтыг эсэргүүцдэг Ir (дархлалын урвалын) генийг нээжээ.
1990 онд Бенасерраф дэлхийн анагаах ухаанд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Үндэсний шинжлэх ухааны одонгоор шагнуулжээ.
{{cite journal}}
: Cite has empty unknown parameters: |laydate=
, |laysummary=
, and |laysource=
(help); Unknown parameter |month=
ignored (help){{cite journal}}
: Cite has empty unknown parameters: |laydate=
, |laysource=
, and |laysummary=
(help); Unknown parameter |month=
ignored (help){{cite journal}}
: Cite has empty unknown parameters: |laysummary=
, |laydate=
, and |laysource=
(help); Unknown parameter |month=
ignored (help)Энэ эмчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ эрдэмтний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ биологичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ химичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.