Баруун Чу (хятадаар:西楚) бол МЭӨ 206-МЭӨ 202 оны хооронд Цинь улс мөхсөний дараа Хань улс бүх Хятадыг нэгтгэх хүртэл түр зуур оршин тогтноод мөхсөн эртний Хятадын улс юм. Байлдаант улсын үеийн Чу улсын цэргийн жанжны гэр бүлээс гаралтай Шян Юй хэмээх цэргийн жанжин Цинь улсын сүүл үед бослого гаргаж, Жүлүгийн тулалдаанд ялалт байгуулж, энэхүү эрчээрээ өөрийн улсыг байгуулсан. МЭӨ 202 онд Хань улсыг үндэслэгч Лю Бан хааны цэрэгт ялагдаж, голын ус руу үсэрч амиа хорлосноор, тус улс мөхжээ.

Thumb
Баруун Чу болон Хань улсын дайн

Газар нутаг

Шян Юй тус улсаа Ян жюнь (砀郡), Дунжюнь (东郡), Чэн жюнь (陈郡), Шюэ жюнь (薛郡), Сишуй жюнь (泗水郡), Дунхай жюнь (东海郡), Дунян жюнь (东阳郡), Жан жюнь (鄣郡), Куайжи жюнь (会稽郡),есөн жюньд хувааж захирсан нь одоогийн Хэнань мужийн зүүн хагас, Шандун мужийн баруун өмнөд хэсэг, Аньхуй муж, Жяньсү муж, Шанхай хот бүхлээрээ, Жөжян мужийн ихэнх нутгуудыг багтааж байв.

Холбоотой хуудас

  • Шян Юй
  • Лю Бан

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.