From Wikipedia, the free encyclopedia
Баруун Австрали нь Австрали тивийн баруун хэсэг буюу гуравны нэгийг тэр чигт нь багтаасан Австралийн нэгэн муж улс юм. Тус муж улс нутаг дэвсгэрээрээ Австралидаа хамгийн том, дэлхийд хоёрт орох засаг захиргааны нэгж ажээ. Баруун Австралид 2.1 сая оршин суугч (улсын нийт хүн амын 10%) байдгийн 85% нь муж улсын баруун өмнөд буланд нутагладаг. Тус муж улсын хүн амыг мужийн нийслэл Перт хавийн элсэн манханд байдаг шавьжны нэрээр элс тэмтчигчид гэж хочилдог.[4]
Баруун Австрали | |
---|---|
Муж | |
Хоч(ууд):
| |
Улс | Австрали |
Холбооны өмнө | Баруун Австралийн колони |
Үүсгэн байгуулагдсан | 5 сарын 2, 1829 он |
Хариуцлагатай засгийн газар | 10 сарын 21, 1890 он |
Холбоо | 1 сарын 1, 1901 он |
Нийслэл ба томоохон хот | Перт |
Засаг захиргаа | 139 орон нутгийн засаг захиргааны бүс |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | |
• Хаан | III Чарльз |
• Амбан Захирагч | Крис Дөүсон |
• Ерөнхий Сайд | Рожер Күүк (Лэйбор) |
Хууль тогтоох байгууллага | Баруун Австралийн Парламент |
• Дээд танхим | Хууль тогтоох зөвлөл |
• Доод танхим | Хууль тогтоох ассамблей |
Шүүх | Баруун Австралийн дээд шүүх |
Австралийн Парламент | |
• Сенат | 12 сенатор (76-аас) |
• Төлөөлөгчдийн танхим | 15 суудал (151-ээс) |
Газар нутаг | |
• Нийт | 2527013 км2 (1) |
Хамгийн өндөр цэг (Михарри уул) | 1,249 м (4,098 фут) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 2,805,000[1] (4) |
• Нягтаршил | 1.0/км2 (7) |
ДНБ (нэрлэгч) | 2020 тооцоо |
• Нийт | $292.284 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $110,752 |
ХХИ (2021) | ▲ 0.967[3] маш өндөр |
Цагийн бүс |
|
Шуудангийн товчлол | WA |
ISO 3166 код | AU–WA |
Бэлгэ тэмдэг | |
Шувуу | Хар хун (Cygnus atratus) |
Загс | Халиман аварга загас (Rhincodon typus) |
Цэцэг | Улаан ба ногоон имжин тавхай (Anigozanthos manglesii) |
Сүүн тэжээлтэн | Уутат шоргоолж идэгч (Myrmecobius fasciatus) |
Өнгө | Алтан шар ба хар |
Чулуужсан үлдэгдэл | Гогонасус (Mcnamaraspis kaprios) |
Вебсайт | wa |
Баруун Австрали зүүн талаараа Өмнөд Австрали, Хойд Нутаг Дэвсгэртэй хил залгадаг бөгөөд баруун болон хойд талаараа Энэтхэгийн Далайгаар хүрээлэгдсэн. Тус тивээс өмнө зүгт орших усыг Олон улсын ус зүйн байгууллагаас албан ёсоор тодорхойлсны дагуу Энэтхэгийн Далайд багтаадаг боловч Австралид албан ёсоор Өмнөд Далай гэдэг.[5] Тус муж улсын зүүн хилийн нийт урт нь 1,862 км,[6] бөгөөд эргийн шугамын нийт урт нь 12,889 км.[7] Баруун Австралийн нийт хуурай газрын нутаг дэвсгэр 2.5 сая км2[8].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.