Барселон
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Испанийн хотын тухай өгүүлнэ. Бусад хөлбөмбөгийн клубийг, «Барселона ХБ»-с харна уу. Бусад хэрэглээг, «Барселон (салаа утга)»-с харна уу.
Барселон (кат. Barcelona [bəɾsəˈɫonə], исп. Barcelona [baɾθeˈlona]) — Испани улсын Каталони орны засаг захиргааны төв, 1 сая 600 мянган хүнтэй, 100 км² газар нутагтай хот.[7] Барселон хотыг агуулсан Барселон аймаг хотоосоо 70 дахин том газар, 3 дахин олон оршин суугчтай. Үүнээс 3 сая нь Барселон ба түүний эргэн тойронд буюу Барселон хотын бөөгнөрөлд оршин суудаг.
Quick Facts Барселон Barcelona, Улс ...
Барселон
Barcelona | |
---|---|
Хоч: | |
Улс | Испани |
Өөртөө засах нийгэмлэг | Каталони |
Аймаг | Барселон |
Комарка | Барселонес |
Дүүрэг | 10
|
Засаг захиргаа | |
• Төрөл | Аюнтамьенто |
• Биет | Хотын Зөвлөл |
• Хотын дарга | Жауме Коллбони[1] (PSC–PSOE) |
Газар нутаг | |
• Хот | 101.4 км2 (39.2 бээр2) |
Өндөр (ДТДӨ) | 12 м (39 фут) |
Хүн ам (2018)[3] | |
• Хот | 1,620,343 |
• Байр | 2-р байр |
• Нягтрал | 16,000/км2 (41,000/бээр2) |
• Хотын нутаг | 4,840,000[4] |
• Бөөгнөрөл | 5,474,482[5] |
Иргэдийн нэршил | Барселончууд barceloní, -ina (Каталан) barcelonés, -esa (Испани) |
Шуудангийн код | 080xx |
Бүс нутгийн код | +34 (E) 93 (B) |
ҮСХ-ий код | 08 0193 |
Хотын төсөв (2023) | €3.6 тэрбум[6] |
Албан ёсны хэл | Каталан хэл, Испани хэл |
Вэб сайт | www |
Close
Хөлбөмбөгийн «Барселона», «Эспаньол», сагсан бөмбөгийн «Барселона» зэрэг баг хотынхоо нэрийг өндөрт өргөж явдаг. Мөн 1992 оны зуны олимпын XXV наадам Барселонд болж, 170 орны 9356 тамирчин 286 багц медалийн төлөө өрсөлдөж байжээ.