From Wikipedia, the free encyclopedia
Базель Их Сургууль (Герман: Universität Basel) нь 1460 оны дөрөвдүгээр сарын 4-нд үүсгэн байгуулагдсан их сургууль бөгөөд үүгээр Швейцар улсын хамгийн эртний их сургууль юм.
Энэ сургуульд багшилж байсан Эрасмус фон Роттердамын оюуны өвөөс үүдэлтэйгээр Европын хүмүүнлэг үзлийн өлгий нутгуудын нэг хэмээн үздэг.[4][5] 19-р зуунд тус их сургуульд багшилж байсан алдартай багш нарт соёлын түүхч Якоб Буркхардт, германы гүн ухаантан бөгөөд яруу найрагч Фридрих Ницше (грек хэл болон уран зохиолын профессор) нарыг нэрлэж болно. Өнөөг хүртэл энэ сургуульд есөн нобелийн шагналтан, хоёр Швейцарын Холбооны Ерөнхийлөгч сурсан буюу багшилсан байдаг.[6][7]
Их сургуулийн харьяа Базель Их Сургуулийн номын сан нь Швейцарын хамгийн чухал номын сангуудын нэг юм. Их сургуулийн барилга байгууламжууд нь долоон факультетэд хуваагдахын сацуу хотын төвөөр тархсан байрлалтай байна.
Энэ сургууль нь албан ёсоор их сургууль болох баримт нь пап лам II Пийгээс 1459 оны арваннэгдүгээр сарын 12-нд папын булла хэлбэрээр анх бүртгэгджээ. Сургууль байгуулагдсан нээлтийг 1460 оны дөрөвдүгээр сарын 4-нд хийжээ. Дараах өдөр нь сургуулийн үйл ажиллагаа эхлэв. Анхандаа сургууль дөрвөн факультеттэй байсан ба үүнд нь артист буюу өнөөгийн гүн ухаан, анагаах, теологи, эрх зүйн факультет байв.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.