Аустерлицийн тулалдаан
From Wikipedia, the free encyclopedia
Аустерлицийн тулалдаан буюу Гурван эзэн хааны тулалдаан нь 1805 оны 12 сарын 2 нд I Наполеоны удирдлага дорх Францын Анхдугаар Хаант Улс нь I Александр ба II Францын удирдсан Орос-Австрийн хамтарсан армийг бут цохисноор Гуравдугаар эвслийг төгсгөхөд хүргэсэн тулалдаан юм. Тулалдаан нь тэр үеийн Австрийн Эзэнт Гүрний харьяаны (одоогийн Чехийн нутаг) Моравийн Брно хотоос зүүн өмнө тийш 10 км-ийн зайтай Аустерлицын ойролцоо болжээ. Энэхүү тулалдаан тактикийн сонгодог жишээ гэгддэг.
Аустерлицийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Гуравдугаар эвслийн дайн | |||||||
Наполеон Аустерлицийн тулалдааны үед Франсуа Жерарын бүтээл | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Францын Анхдугаар Хаант Улс | Оросын Хаант Улс Австрийн Хаант Улс | ||||||
Удирдагчид | |||||||
I Наполеон | I Александр II Франц Михаил Кутузов | ||||||
Хохирол | |||||||
1500 хүн үхсэн
|
15000 хүн алагдаж, шархадсан
|
Тулалдааны үр дүнд 1805 оны 12 сарын 26-нд Австри, Франц улсууд Прессбургийн гэрээнд гарын үсэг зурснаар Австри улс дайнаас гаран, хуучин Кампо Формио, Луневиллийн гэрээнүүд хүчин төгөлдөр болж, Австри улс Францын Герман холбоотнуудад газар нутгаасаа өгч, ялагдсан Хабсбургуудад 40 сая франкийн нөхөн төлбөр оногдуулжээ. Харин Оросууд нутаг буцахаар болсон. Аустерлиц дахь ялалт нь Франц болон Төв Европын улсуудын хооронд жийргэвч бүс болох Германы улсуудын Райны Холбоо бий болжээ. 1806 онд Ариун Ромын Эзэнт Гүрэн мөхөж, Ариун Ромын эзэн хаан II Францад Австрийн I Франц гэх цол нь л албан ёсоор үлдсэн. Гэхдээ эдгээр амжилт нь тус тивд энхтайван байдлыг удаан хугацаанд тогтоож чадаагүй. Төв Европт Францын нөлөө нэмэгдэж буйд дургүйцсэн Пруссчууд 1806 онд Дөрөвдүгээр эвслийн дайныг эхлүүлсэн билээ.