From Wikipedia, the free encyclopedia
Анкарагийн тулалдаан бол Доголон Төмөр ба Османы эзэнт гүрний султан I Баязид нарын хооронд болсон тулалдаан юм. Хоёр жанжин хоюулаа олон тооны цэрэгтэй байсан бөгөөд хоюул маш чадварлаг удирдагчид байв. Тулалдаан Доголон Төмөрийн ялалтаар өндөрлөсөн аж. Тулалдааны өмнө Төмөр Анкарагийн ойролцоо орших бүх худаг болон булгийн усыг хяналтандаа оруулсан явдал нь Османы цэргийг ундны усаар гачигдахад хүргэсэн ба энэ нь Төмөрийн ялалт байгуулах нэг том шалтгаан болжээ. Энэхүү тулалдаанд Османы арми бүрэн сүйрч, Төмөрийн цэрэг ч нэлээд хохирол үзсэн байна. Тулалдааны үеэр I Баязид султан олзлогдож, Доголон Төмөрийн гарт оржээ. Энэ тулалдаанаар Османы эзэнт гүрний ихэнх газар нутаг Доголон Төмөрийн улсын захиргаанд орсон юм. Гэхдээ Османы эзэнт гүрэн Европ дахь нутаг дэвсгэрээ хадгалж үлдсэн бөгөөд улмаар 60 жилийн дараа алдсан газар нутгаа эргүүлэн авсан билээ.
Анкарагийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Төмөрийн эзэнт гүрэн | Османы эзэнт гүрэн | ||||||
Удирдагчид | |||||||
Төмөр Шахрух (Зүүн жигүүр) Халиль Султан (Зүүн жигүүр) Миран Шах (Баруун жигүүр) Абу Бакр (Тэргүүн анги) Султан Хусейн (Тэргүүн анги) Пир Мухаммад (Гол хүч) |
I Баязид Стефан Лазаревич[1][2][3][4]
| ||||||
Цэргийн хүч | |||||||
ойролцоогоор 140,000 хүн | 85,000-120,000 хүн 65,000 турк 5,000 серби дайчин (үүнээс 500-600 нь хүнд зэвсэгт рыцариуд) | ||||||
Хохирол | |||||||
15,000-25,000 | 15,000-40,000 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.