From Wikipedia, the free encyclopedia
Ангараг гариг дээр ажилладаг роботууд нь тус гаригт амьдрал байсан эсэх ба цаашид бий болох боломжийг судлахаар химийн шинжилгээ, спектрийн шинжилгээ, цаг уурын шинжилгээ хийдэг суурин ба хөдөлгөөнт роботууд юм. Эдгээр нь голцуу нарны ба Радиоизитоп Цөмийн Цахилгаан Үүсгүүрээр цахилгаан ба дулаанаар хангагдаж хэдэн сараас хэдэн жилээр ажилладаг. Сүүлийн үед АНУ-ын ба БНХАУ-ын хөдөлгөөнт роботууд Ангараг ба Саран дээр илгээгдээд байна.
АНУ-ын Тийрэлтэт Хөдөлгүүрийн Лабраториос 1997 онд Со Жорнер роботыг илгээж 1 сар гаруй судлагаа хийж чадсан бол, 2003 оноос ажилласан Спирит ба Оппортюнити роботууд нь анхандаа 3 сарын ажиллах төлөввлөгөөтэй байсан боловч 2018 он хүртэл ажиллаж, харь гариг дээр хамгийн удаан ажилласан дээд амжилтыг тогтоосон роботууд болсон, "Сониуч" робот нь 2011 оны 11 сараас эхлэн ажиллаж байгаа цул цөмийн цахилгаан зайгаар ажилладаг робот юм.
2014 оны 1 сарын 14-нд НАСА-ын мэдэгдсэнээр Спирит ба Оппортюнити роботууд нь өмнөх ус хайх ба эрдэс шинжилэх зориулалт нь өөрчилөгдөж Ангарагт эртний амьдралын үлдэгдлийг илрүүлэх, биосферийн шинжилгээ, химотрофик микро организм, эртний усны үлдэгдэл шинжлэх ажиллагаанд шилжсэнийг мэдэгдлээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.