From Wikipedia, the free encyclopedia
Альберт Эйнштейн (Albert Einstein, герман дуудлага нь Айнштайн, * 1879 оны 3 сарын 14-нд Германы Ульм хотод төрсөн- †1955 оны 4 сарын 18-нд АНУ-д нас барсан) нь Германы агуу алдартай онолын физикч эрдэмтэн байв. Зөв дуудлага нь Айнштайн боловч социализмын үед Оросоор дамжуулан хүний нэрийг орос эх сурвалжийг баримтлан бичдэг байснаас ийнхүү олон нийтэд буруу хэвшжээ. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ.
Альберт Эйнштейн | |
---|---|
Төрсөн огноо | 1879.03.14 Германы эзэнт гүрэн, Вюртембергийн Хант Улс, Улм |
Нас барсан огноо | 1955.04.18 АНУ, Нью-Жерси Муж Улс, Принстон |
Оршин суугаа улс | Герман, Итали, Швейцар, АНУ |
Иргэншил | Вюртемберг/Герман (1879–96) Харьяалалгүй (1896–1901) Швейцар (1901–55) Австри (1911–12) Герман (1914–33) АНУ (1940–55)[1] |
Угсаа | жүүд |
Салбар | физик |
Байгууллага | Швейцарын патентын алба (Берн) Цюрихийн Их Сургууль Праг дахь Карлын Их Сургууль ETH Цюрих Пруссийн Шинжлэх ухааны академи Кайзэр Вилхэлмийн хүрээлэн Лайдэний Их Сургууль Дэвшилтэт судалгааны хүрээлэн |
Төгссөн сургууль | ETH Цюрих Цюрихийн Их сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Алфрэд Клайнэр |
Эрдмийн бусад зөвлөх | Хайнрих Фрийдрих Вэбэр |
Нэр хүндтэй шавиуд | Эрнст Г. Штраус Натан Розэн Лео Шилард |
Алдаршсан зүйл | харьцангуйн ерөнхий онол харьцангуйн тусгай онол гадаад фотоэффектийн хууль Брауны хөдөлгөөн масс-энергийн тэнцэтгэл Эйнштейний орны тэнцэтгэлүүд нэгдсэн орны онол Бозе-Эйнштейний конденсаци |
Нэр хүндтэй шагналууд | Нобелийн шагнал (1921) Коплийн медаль (1925) Макс Планкын медаль (1929) Тайм сэтгүүлийн Зууны хүн |
Гарын үсэг |
Түүний судалгааны үндсэн чиглэл болох гол харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр 1905 онд гаргасан "Хөдөлж буй биетийн электродинамик" гэсэн гарчигтай ажлынх нь агуулга нь харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүний онолын ажлууд болон E=mc2 масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд шууд бусаар нөлөөлсөн. Мөн тэрээр Буддизмын үзэл суртал шинжлэх ухаантай хамгийн ойр хэмээсэн байдаг.
Түүний эцэг Херманн Эйнштейн (1847-1902) өдний чихмэл гудасны жижиг үйлдвэрийн хамтран эзэмшигч байв. Эх Паулин Эйнштейн (төрөхдөө Кох, 1858–1920) чинээлэг эрдэнэ шишийн худалдаачин Юлиус Дерцбахер (тэр 1842 онд овгоо Кох болгон өөрчилсөн) болон Йетта Бернхаймер нарын охин болж төржээ.
Альберт Эйнштейн бага боловсролоо орон нутгийн католик шашны сургуульд авчээ. Өөрийнх нь дурсамжаас үзэхэд тэрээр хүүхэд байхдаа гүн гүнзгий сүсэг бишрэлтэй байсан боловч 12 настайдаа шашинд итгэхээ болжээ. Шинжлэх ухааны алдартай номуудыг уншсанаар тэрээр Библид дурдсан зүйлсийн ихэнх нь үнэн байж чадахгүй, төр нь залуу үеийг зориудаар хуурч байна гэдэгт итгэлтэй болсон. Энэ бүхэн нь түүнийг чөлөөт сэтгэлгээтэй болгож, эрх баригчдад эргэлзээтэй хандлагыг төрүүлсэн байна. Эйнштейн хожим нь хамгийн хүчирхэг нөлөө үзүүлсэн нь болох луужин, Евклидийн "Эхлэл" (1889 онд), Иммануэл Кантын "Цэвэр ой ухааныг шүүмж" (герман. Kritik der reinen Vernunft) ном байсан гэж дурссан байна. Үүнээс гадна эхийнхээ санаачилгаар 6 настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлсэн. Эйнштейний хөгжимд дурлах хүсэл насан туршдаа үргэлжилсэн юм. 1934 онд АНУ-д Принстон хотод Альберт Эйнштейн нацист Германаас цагаачлан ирсэн эрдэмтэн, соёлын зүтгэлтнүүдэд зориулан Моцартын хийл хөгжим дээр хийсэн хандивын тоглолтоо хийж байсан түүхтэй.
1880 оны зун гэр бүл нь Мюнхен хот руу нүүж, эцэг Херманн Эйнштейн ах Жейкобын хамт цахилгаан тоног төхөөрөмж зардаг жижиг компани байгуулжээ. Альбертын дүү Мария (Маяа, 1881-1951) Мюнхенд төрсөн байна.
Альберт Эйнштейн Тэрээр Германд (1879—1895, 1914—1933), Швейцарт (1895—1914), 1933 оноос АНУ-д нас барах хүртлээ амьдарсан байна.
Альберт Эйнштейн нь физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлтүүдийг хийсэн бөгөөд түүний хамгийн гол 5 нээлтийг дурдвал:
Эдгээр бүх нээлтүүд нь өдгөө нобелийн шагнал хүртэх хэмжээний ажлууд хэмээн үнэлэгдэж буй бөгөөд түүний хамгийн чухал нээлт хэмээн тооцогддог харьцангуйн тусгай ба ерөнхий онолоороо биш харин Гадаад фотоэффектийн хуулиараа 1921 онд Нобелийн шагнал хүртсэн билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.