![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Gustave_Eiffel_1888_Nadar2.jpg/640px-Gustave_Eiffel_1888_Nadar2.jpg&w=640&q=50)
Александр Густав Эйфель
From Wikipedia, the free encyclopedia
Александр Густав Эйфель [alɛkˈsɑ̃dʁ gysˈtaːv ɛˈfɛl] (төрсөн нэр: Александр Густав Боникхаузен дит Эйфель[1]; * 1832 оны 12 сарын 15-нд Дижонд; † 1923 оны 12 сарын 27-нд Парист) Францын уран барилгачин, барилгын инженер юм. Франц улсын Дижонд Александр Эйфель, Катерин Эйфель нарын хүү болон мэндэлсэн. Түүний хамгийн алдартай бүтээл нь Дэлхийн Үзэсгэлэн Худалдаанд зориулан бүтээсэн цамхаг бөгөөд хожим түүний нэрээр нэрлэгдэх болсон. Мөн маш олон тооны барилга, байгууламж, гүүрний загвар төслийг зохион бүтээсэн.