Албани
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Албани Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших Бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Тирана.
Бүгд Найрамдах Албани Улс Republika e Shqipërisë (Албани)
| |
---|---|
Уриа: Ti Shqipëri, më jep nder, më jep emrin Shqipëtar "Албани минь, надад хүндэтгэл өгч, та надад Албани гэдэг нэрийг өгөөч" | |
Төрийн дуулал: "Himni i Flamurit" "Төрийн далбааны дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Тирана 41°19′N 19°49′E |
Албан ёсны хэл | Албани хэл |
Зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл |
|
Шашин (2020) |
|
Ард түмний нэршил | Албаничууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Байрам Бегай | |
• Ерөнхий Сайд | Эди Рама |
• Парламентын дарга | Линдита Никола |
Хууль тогтоох байгууллага | Кувенди |
Түүх | |
• Арбаноны вант улс | 1190 |
• Албанийн хаант улс | 1272 оны 2 сар |
• Албанийн вант улс | 1368 |
• Лежийн холбоо | 3 сарын 2, 1444 |
• Мирдита | 1515 |
• Скутарийн пашалик/Янина | 1757/1787 |
• Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнов | 11 сарын 28, 1912 |
• Албанийн вант улс | 7 сарын 29, 1913 |
• 1-р бүгд найрамдах улс | 1 сарын 31, 1925 |
• Албанийн хаант улс | 9 сарын 1, 1928 |
• 2-р бүгд найрамдах улс | 1 сарын 11, 1946 |
• 3-р бүгд найрамдах улс | 12 сарын 28, 1976 |
• 4-р бүгд найрамдах улс | 4 сарын 29, 1991 |
• Одоогийн үндсэн хууль | 11 сарын 28, 1998 |
Газар нутаг | |
• Нийт | 28,748 км2 (140) |
• Усны эзлэх талбай (%) | 4.7 |
Хүн ам | |
• January 2022 тооцоо | 2,793,592[2] |
• 2011 тооллого | 2,821,977[3] |
• Нягтаршил | 97/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $51.1 тэрбум[4] (118) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $17,858[4] (85) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▼ $18.25 тэрбум[4] (125) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $6,369[4] (96) |
ОТББИ (2019) | ▼ 34.3[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.796[6] өндөр · 67 |
Мөнгөний нэгж | Лек (ALL) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +355 |
Домэйн нэр | .al |
Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Умард Македон, Косово[7], өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг. Албан ёсны хэл нь- албани хэл.
Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан[8] орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак[9][10], Афганистан, Чад[11] дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй.
Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм.[12] Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй.
Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь буюу 64% нь исламын шашин сунит урсгалыг шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг.