Азербайжан
From Wikipedia, the free encyclopedia
Азербайжан (ᠠᠽᠸᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ; азе. Azərbaycan), албан ёсоор Бүгд Найрамдах Азербайжан Улс (азе. Azərbaycan Respublikası) нь Зүүн Европ болон Баруун Азийн хилдээр оршдог Кавказын нуруунд орших улс юм. Уг нь Өрнөд Азийнх[11] буюу Дорнод Европынх гэж бас хэлж болно.[12][13] Азербайжан, өөртөө засах Нахчыван гэх салангид газартай. Энэ хоёрыг Арменийн нутаг зааглаж байдаг. Азербайжан улс нь Армени (566 км), Гүрж (322 км), ОХУ (Дагестанаар, 284 км), Иран (432 км) дөрвөн улстай, Нахчыван нь Иран, Армени, үл ялиг зайгаар (9 км) Турктай тус тус хил залгана. Азербайжан Каспийн тэнгис 703 км урт эргээр хүрээлүүлдэг.
Бүгд Найрамдах Азербайжан Улс | |
---|---|
Төрийн дуулал: Azərbaycan marşı "Азербайжаны марш" | |
Нийслэл ба томоохон хот | Баку 40°23′43″N 49°52′56″E |
Албан ёсны хэл | Азербайжан хэл[1] |
Цөөнхийн хэл | Бүтэн жагсаалт |
Угсаатны бүлгүүд (2009[2]) |
|
Шашин (2021[lower-alpha 1]) | [3][4][5] |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлагчийн бүгд найрамдах улс[6] |
• Ерөнхийлөгч | Ильхам Алиев |
• Дэд Ерөнхийлөгч | Мехрибан Алиева |
• Ерөнхий Сайд | Али Асадов |
• Үндэсний Хурлын дарга | Сахиба Гафарова |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал |
Түүх | |
• Ардчилсан Бүгд Найрамдах Улс | 5 сарын 28, 1918 |
• Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс | 4 сарын 28, 1920 |
• Тусгаар тогтнол |
|
• Үндсэн Хуулиа баталсан | 11 сарын 12, 1995 |
Газар нутаг | |
• Нийт | 86,600 км2 (112) |
• Усны эзлэх талбай (%) | 1.6 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 10,353,296[7] (90) |
• Нягтаршил | 117/км2 (99) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲$189.8 тэрбум[8] (79) |
• Нэг хүнд ноогдох | ▲$18,310[8] (87) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $71.2 тэрбум[8] (82) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,872[8] (88) |
ОТББИ (2008) | ▲ 33.7[9] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.745[10] өндөр · 91 |
Мөнгөний нэгж | Манат (₼) (AZN) |
Цагийн бүс | UTC+4 (AZT) |
Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +994 |
Домэйн нэр | .az |
Улсын нийслэл нь Баку хот, төрийн хэл нь азербайжан хэл. Азербайжан олон үндэстэнтэй олон шашин шүтлэгтэй орон юм. Хүн амын дийлэнх нь исламын шашны шийт урсгалыг даган шүтдэг байна. Ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн захиргаатай улс юм. 2003 оноос Ерөнхийлөгчөөр Ильхам Алиев ажиллаж байна.
Азербайжанд Кавказын уулархаг газар, Каспийн тэнгисийн нам дор газар, энэ хоёрын дундах тэгш тал газар гэсэн гурван янзын бүтэцтэй. Оростой хиллэх зурваснаа байх Их Кавказын нурууны Базардүзү уул (4,466 м) хамгийн өндөр, эсрэгээр Каспийн тэнгисийн эрэгт (-28 м) хамгийн нам цэг байдаг байна.
Бүхэлдээ 86,600 км² (дэлхийд 113-р том) нутагтай Азербайжанд 2011 онд 9.1 сая (дэлхийд 89-р олон) хүн аж төрөн сууж байна.[14] Энэ нь нэгж км²-т 105.8 хүн (дэлхийд 103-р шигүү) оногдож байна гэсэн үг. 2009 оны байдлаар хүн амын олонх 91.6%-ийг азербайжан үндэстэн бүрдүүлж байна.[15] Тэд түрэг салбарын огуз бүлгийн хэл яриатай болохоор турк, туркментэй арай ойр болдог.