Хятадын иргэний дайн
From Wikipedia, the free encyclopedia
Хятадын иргэний дайн (уламж.хятад. 國共内戰, хялбар. 国共内战, пиньинь guógòng neìzhàn, шууд утгаар: «иргэний дайн») нь Гоминданы удирдаж байсан Бүгд Найрамдах Хятад Улсын талд үнэнч хүчнүүд болон Хятадын Коммунист Намын хүчнүүдийн хооронд 1927 оны 4 сараас 1950 оны хугацаанд болсон иргэний дайн юм.
Хятадын иргэний дайн Хятадын чөлөөлөх дайн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Хүйтэн дайн | |||||||
1946 оноос 1950 онд Хятадын иргэний дайны хувьсал өөрчлөгдөв | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
БНХУ Дэмждэг: Америк |
Хятадын Коммунист Нам БНХАУ Дэмждэг: Зөвлөлт | ||||||
Удирдагчид | |||||||
Чан Кайши Ли Цзунжэнь Чэнь Чэн Янь Сишань Ду Юймин |
Мао Зэдун Чжу Дэ Пэн Дэхуай Линь Бяо |
1911 оны Синхайн хувьсгалын нөлөөгөөр Хятадад Манжийн дэглэм унаж, БНХУ-ыг тунхаглаж Сунь Ятсен ерөнхийлөгч болжээ. Гэвч Хятадад нэгдсэн төр улс удаан оршин тогтносонгүй. Цэргийн генерал болгон өөрийн эзэмшил болгоноо тусгаар улс болгон зарлаж, тэдгээр цэргийн эрхтнүүд нь хоорондоо дайсагналцаж байв. 1914 оны 1-р сард генерал Юан Шикай парламентыг тараан, өөрийн дэглэмийг Хятадын ихэнх нутагт тогтоож чаджээ. Юан Шикайн дэглэм удаан оршин тогтносонгүй, бас л хоорондоо иргэний дайн хийсээр байв. Тухайн үед Хятад орныг биеэ даасан цэргийн эрхтнүүд хэдэн арван хэсэг болгон тусад нь захирч байлаа.Жишээ нь, ганц Сичуань мужийг гэхэд л бие даасан 7, 8 генерал хэсэг, хэсгээр нь захирч байв. Энэ үед Хятадад улс төрийн хамгийн том хоёр бүлэглэл байсан нь Гоминдан буюу гамин нам, нөгөөх нь хятадын коммунист нам билээ. Энэ хоёр намын зөрчил 1920-иод оноос эхтэй бөгөөд 1920-иод оны сүүлээр коммунистууд байн, байн бослого гаргах болов. 1930-аад оны эхээр ХКН нь ЗХУ-ын тусламжаар гамингийн эсрэг тулалдах чадвар бүхий байнгын армитай болжээ. Энэ үед Гоминдан намыг Чан Кайши, харин ХКН-ыг Мао Зэдун (Зураг) нар удирдаж байв. 1930-аад оны дундуур энэ хоёр тал ширүүн тулалдаанууд 1927 оноос хийж эхлэсэн юм. Гэвч, япончуудын Хятадын эсрэг явуулж байсан дайнууд хоёр намыг 1937 оны 7-р сарын 5-нд эвлэрэх гэрээнд нэгдэхэд хүргэсэн юм. Дэлхийн II дайны дараа япончууд Хятадаас гарсны дараа 1946 оноос иргэний дайн дахин идэвхжиж, 1949 онд коммунистууд ялалт байгуулж засгийн эрхийг авсан байна. Харин Чан Кайши тэргүүтэй гоминданууд Тайвань арал руу зугтаж, одоог хүртэл тэнд өөрсдийн засаг захиргааг байгуулж оршин тогтносоор байна. Хятадын иргэний дайн нь 1927 оны 4-р сараас 1950 оны 5-р сарын хооронд Гоминьдан буюу Хятадын үндсэрхэг нам болон Хятадын коммунист намуудын дунд үргэлжилсэн бөгөөд 1927 онд умардын аянаар эхэлсэн юм. Үндсэрхэг буюу Гоминьдан намыг барууныхан дэмжиж байсан бол Ардын Чөлөөлөх Арми буюу Хятадын коммунист намыг Зөвлөлт Холбоот улс дэмжиж байжээ.
Иргэний дайн 1950 он гарч байж 23 жилийн дараа дууссан боловч албан ёсоор гал зогсоогүй юм. Үүнээс хойш 1949 оны 10-р сарын 1-нд эх газрын Хятадад БНХАУ шинээр байгуулагдсан бол БНХУ Тайвань, Пескадор ба Фужиань гэх мэт бусад жижиг арлууд дээр товхиносон юм. Өнөөг хүртэл хоёр тал гал зогсоож, энхийн гэрээ байгуулаагүй бөгөөд харин эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа нилээд хөгжжээ.