LaTeX
From Wikipedia, the free encyclopedia
LaTeX (LATEX, Script error: No such module "IPA".) бол TeX системд тулгуурласан хэвлэлийн эх бэлтгэл систем юм. LaTeX системийн командууд TeX-ийг бодвол нэлээд дээд төвшний хэлээр бичигддэг. Өөрөөр хэлбэл, TeX системийн чадавхыг хялбар зарчмаар ашиглахад LaTeX зориулагдсан. Түүгээр бүхий л төрлийн хэвлэлийн эх бэлтгэж болно. Бараг бүх төрлийн шинжлэх ухааны салбарт хамаарах илтгэл, тайлан, эрдмийн зэрэг хамгаалах бүтээл, ном, сэтгүүл зэргийг эмх цэгцтэйгээр мэргэжлийн төвшинд боловсруулах боломжтой. Түүний давуу тал нь:
- Нээлттэй эх,
- Үйлдлийн систем хамаарахгүй ажиллах чадвартай,
- Томьёо болон бусад тэмдэгтээс бүрдсэн эхийг эмх цэгцтэй маш сайн (төгс) дүрсэлдэг,
- Ном, илтгэлд зориулсан төрөл бүрийн загваруудтай,
- Томьёо, зүүлт зэргийг автоматаар дугаарлаж, гарчиг, товъёг, жагсаалтуудыг автоматаар үүсгэдэг,
- Зураг, диаграммыг зурах боломжтой,
- LaTeX дээр бэлтгэсэн эх бага зай эзэлдэг,
- Мөр бүрийн үг хоорондын зайг жигдлэхийг эрмэлзэж үгийг үеэр таслах горимтой,
- Компьютероос хамаарч формат үл өөрчлөгдөх, авсаар PDF файлд хувиргаж болдог,
- Албан бичиг хөтлөгчдийг (office suite) орлох чадвартай: Word processor, Presentation program, Graphics suite, гэх мэт,
- Томоохон сургуулиудад илтгэл, диплом бэлтгэх стандарт болсон.
Анх бүтээсэн | Лесли Лэмпорт |
---|---|
Анхны хувилбар | 1984; 40 жилийн өмнө (1984) |
Төрөл | Эх бэлтгэгч |
Лиценз | LaTeX Project Public License (LPPL) |
Вэб хуудас | latex-project |
LaTeX системийг Лесли Лэмпорт (Leslie Lamport) 1980-аад оны эхээр зохиосон, одоогийн хувилбар нь LaTeX2e (). Ихэнх хэрэглэгчид TeX гэхээсээ илүүтэйгээр LaTeX-ийг түлхүү хэрэглэдэг. LaTeX нь LaTeX Project Public License (LPPL) лиценз бүхий нээлттэй эх юм, түүнд хэрэглэгдэх программууд ч ихэнхдээ нээлттэй эхүүд байдаг.