Төв Европ
From Wikipedia, the free encyclopedia
Төв Европ (бас Дундад Европ) бол Өрнөд, Дорнод, Зүүн Өмнөд, Өмнөд, Умард Европын дунд орших бүс нутаг юм.[1][2][3] Газар зүйн үүднээс яг энэ хэсгийг Төв Европ гэнэ гэсэн тодорхой шалгуур байдаггүй.
Төв Европ гэх нэр томьёог улс төрийн, соёлын түүхийн эсвэл байгалийн орон зайн үүднээс тодорхойлж бас болно. Түүнээс гадна энэ нэр томьёо нь түүхийн ба улс төрийн өөрчлөлтийг даган хувирдаг. Тиймээс Төв Европыг энэ гэж тогтоон тодорхойлоход хэцүү, гэхдээ төмөр хөшиг нуран унасан ба хүйтэн дайн дууссанаас хойш илүү олны анхаарлын төвд оржээ.