Сири
From Wikipedia, the free encyclopedia
Си́ри (араб. سُورِيَا, Сурия), албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Сири Улс (араб. ٱلْجُمْهُورِيَّةُ ٱلْعَرَبِيَّةُ ٱلسُّورِيَّةُ, Альжумхурия альарабия ассурия) — нь Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.
Арабын Бүгд Найрамдах Сири Улс | |
---|---|
Уриа: وَحْدَةٌ ، حُرِّيَّةٌ ، اِشْتِرَاكِيَّةٌ Вахда, Хуррия, Иштиракия "Эв нэгдэл, Эрх чөлөө, Социализм" | |
Төрийн дуулал: حُمَاةَ الدِّيَارِ Хумат ад-Дияр "Эх нутгийн харуул" | |
Сири хар ногооноор, Туркийн Хатай муж болон Израилын эзэлсэн Голаны өндөрлөгийн ихэнх хэсгийг цайвар ногооноорДэлхийн бөмбөрцөг | |
Нийслэл ба томоохон хот | Дамаск 33°30′N 36°18′E |
Албан ёсны хэл | Араб хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2023[2]) | 74–75% Арабчууд 9.5–10% Курдүүд 15–16.5% Бусад (Туркоманууд, Ассиричууд, Черкесүүд, Арменичууд ба бусдыг оруулан)[2][3] |
Шашин | 87% Ислам 10% Христ[2] 3% Друз |
Ард түмний нэршил | Сиричууд |
Төр засаг | Тоталитар[4] удамшлын дарангуйлал дор нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[5] |
• Ерөнхийлөгч | Башар Асад |
• Дэд Ерөнхийлөгч | Нажах аль-Аттар |
• Ерөнхий Сайд | Хусейн Арнус |
• Ардын Ассамблейн дарга | Хаммуд Саббаг |
Хууль тогтоох байгууллага | Ардын Ассамблей |
Байгуулагдсан | |
• Сирийн Арабын Хаант Улс | 3 сарын 8, 1920 он |
• Францын Мандат дор Сири Улс | 12 сарын 1, 1924 он |
• Сирийн Бүгд Найрамдах Улс | 5 сарын 14, 1930 он |
• Де-юре тусгаар тогтнол | 10 сарын 24, 1945 он |
• Де-факто тусгаар тогтнол | 4 сарын 17, 1946 он |
9 сарын 28, 1961 он | |
• Баас Нам засагт гарав | 3 сарын 8, 1963 он |
• Одоогийн үндсэн хууль | 2 сарын 27, 2012 он |
Газар нутаг | |
• Нийт | 185,180[6] км2 (87) |
• Усны эзлэх талбай (%) | 1.1 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 22,933,531[7] (59) |
• Нягтаршил | 118.3/км2 (70) |
ДНБ (ХАЧТ) | 2015 тооцоо |
• Нийт | $50.28 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $2,900[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2020 тооцоо |
• Нийт | $11.08 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $533 |
ОТББИ (2014) | 55.8[9] өндөр |
ХХИ (2021) | ▬ 0.577[10] дундаж · 150 |
Мөнгөний нэгж | Сирийн фунт (SYP) |
Цагийн бүс | UTC+3 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +963 |
ISO 3166 код | SY |
Домэйн нэр | .sy سوريا. |
Сири өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, Ливантай хиллэдэг.
185 мянган км² газар, 17 сая хүн амтай. Нийслэл нь Дамаск, хамгийн том хот нь Халеб (Алеппо) юм.
Сирийн эрэг, үржил шимт голын сав газар, уул, цөл газарт араб, курд, ассир, армен, черкес, турк ард түмэн ислам шашны суннит, шийт урсгал, христ, друз шашин шүтлэгтэй амьдарч байна. Нутгийн зонхилох араб хэл албанд хэрэглэгдэнэ.
Эрт дээр үеэс нааш Сири Левант гэдэг газрын нэг хэсэг байж, семит төрлийн хэлтэн амьдарч иржээ. НТӨ 3-р мянганы тэртээгээс төр засаг тогтож христийн, лалын шашинт төр улс оршин тогтнож байв. Османы харьяанд байснаа Дэлхийн нэгдүгээр дайны дараа Францын эрхэнд орж 1946 онд Сири улс болон тусгаар тогтножээ. 1958 онд Египеттэй нэгдэж нэг улс болсон ч 1961 онд төрийн эргэлтээр цуцлагдаж Сири улс дангаар үргэлжлэн оршжээ. Сири төрийн нэгдмэл байгууламж, парламент-ерөнхийлөгчийн мэдэлд тэгш бүгд найрамдах засагтай улс юм. 1963 оноос хойш нэг нам төрийн эрхэнд ноёрхсоор байгаа бөгөөд 2000 оноос хойш Башар Асад эцгийн орыг залган ерөнхийлөгч болсон.
НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон улсын байгууллагын гишүүн, Арабын холбооны гишүүн асан (2011 оноос хойш түдгэлзэгдсэн), Лалын хамтын ажиллагааны байгууллага, Газар дундын орны холбоонд гишүүн элсчээ. 2011 оноос Арабын хаварын хүрээнд эхэлсэн Сирийн иргэний дайн өнөөг хүртэл үргэлж байна.
Хадмал толь | |
Монгол бичиг | Сирикирил |
---|---|
Араб үсэг | سورياараб - Sūriyā → Сурья, Сурия, Сури, Сурь, Сур |
Өрнийн латин | Syriaангли Syrieфранц |
Кирил үсэг | Сирияорос, казах |
Исламын латин | Suriyaазербайжан Suriyeтурк |
Ханз үсэг | 叙利亚хятад → Шулия |
Кирил монгол бичигт тийн ялгалаар: Сири, Сирийн, Сирид, Сирийг, Сириэс, Сириэр, Сиритэй, Сири рүү гэж хувилна. |