Ром
From Wikipedia, the free encyclopedia
Ром (кирил монголоор гадаад үг бичих дүрмийн дагуу Рома гэдэг үгийн адгийн өргөлтгүй «а»-г гээж Ром гэж бичнэ; тэгэхдээ «о» нь өргөгдөх тул Роом гэж дууддаг; италиар Roma гэж бичиж [ˈroːma] гэж хэлэх нь монголоор бол Роо-ма, гэж хоёр үеэр сонсдоно; Латин: Roma; Англи: Rome; Орос: Рим) — Итали улсын нийслэл, нутгийн талбай болон хүн амын тоогоор улсынхаа хамгийн том хот.
- Энэ өгүүлэл нь Ром хотын тухай болно. Эртний Ром гүрний тухай үзэхийг хүсвэл Эртний Ром өгүүллийг үзнэ үү.
| |||||
Хоч нэр: "Үүрдийн хот (ит. La città eterna)" | |||||
Солбицол: 41°54′N 12°30′E | |||||
---|---|---|---|---|---|
Улс | Итали Итали | ||||
Муж (regione) | Лацио | ||||
Аймаг (provincia) | Ром | ||||
Суурин (commune) | Ром | ||||
Засаглал | |||||
- Хотын захирагч | Виржиниа Ражи | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 1,285.31 км² | ||||
Өндөр | 20 м | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2011) | 2,777,979 ▲[1][2] | ||||
- Нягтрал | 2,197/км² | ||||
- Хүй дүүргийн хамт | 3.9 сая | ||||
Цагийн бүс | UTC+1 | ||||
- Зун | UTC+2 | ||||
Цахим сүлжээ: www.comune.roma.it |
Ром нь Италийн засаг захиргааны нэр зүйлчлэлээр Лацио муж, түүн дотрох Ром аймагт харьяалагдах нэгэн суурин (commune) юм. Муж, аймгийн удирдах газар энд төвлөдөг. Мэдээж Ром суурин (Commune di Roma) бусдаасаа хамгийн том бөгөөд ганцаараа Нийслэл Ром (Roma Capitale) гэж нэрлэгдэх ба өөртөө засах зарим эрхтэй байдаг. Нийслэл Ромын 1,285.3 км² дэвсгэр нутагт 2011 оны байдлаар 2.78 сая хүн аж төрөн сууж байна.[1][2] Ром суурин (яг, гарцаагүй, баараггүй Ром хот)-аас зайлахгүй шавж байрласан дөчөөд суурин бий. Энэхүү Ром хотын бөөгнөрөлд 3 мянган км² нутаг, 3.2-оос 3.8 сая хүн багтана.[3][4][5][6][7][8]
Ром бол Италийн нийслэл тул тус улсын ерөнхийлөгч, засгийн газар, парламентын хоёр танхим, Үндсэн хуулийн шүүх, Бүгд Найрамдах Италийн Дээд шүүх зэрэг үндэстний бүх үндсэн байгууллагууд байрладаг. Ромд Итали болон Ватикан улсад суугаа бүх улсын дипломат төлөөлөгчийн газрууд байдаг. НҮБ-ын зарим төрөлжсөн агентлагуудын төв байр нь Ромд байрладаг, тухайлбал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан (IFAD), Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP), Олон улсын Соёлын үнэт зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны төв (ICCROM) зэрэг юм.
Ром хот Италийн дунд бие, Тиррений тэнгист гарах баруун эрэгт байрладаг. Хотын төвөөр Италийн гуравдугаар урт гол Тибер шувтлан урсдаг. Дунд нь нэг арал бий.
Ром нь Caput Mundi (Дэлхийн нийслэл), la Città Eterna (Мөнхийн хот), Limen Apostolorum (Христийн шавь нарын босго), la città dei sette colli (Долоон гүвээний хот) эсвэл зүгээр л l'Urbe (Хот) гэсэн хоч нэрүүдтэй. Олон зуун жилийн туршид өрнөдийн соёл иргэншлийн төв байсан бөгөөд Католик шашны гол төв болох бүрэн эрхт Ватикан улс оршдог.
Өнөөгийн Ром хот нь орчин үеийн бөгөөд олон үндэстэн амьдардаг газар юм. Европын Холбоонд ирж буй жуулчдынхаа тоогоор гуравт ордог бөгөөд соёл урлаг, улс төрийн нөлөө ихтэй хот юм.
Мөн Enel, ENI, Telecom Italia гэсэн дэлхийн хамгийн том 100 компанийн нь төвүүд байдаг.
Ром хот нь Дэлхийн хоёрдугаар дайнд харьцангуй бага өртсөн цөөн хотуудын нэг учраас төв хэсэг нь Сэргэн мандалтын үеийн болон барокко маягийн үзэмжтэй. Ром хотын түүхэн төв хэсэг нь Дэлхийн өв хэмээн ЮНЕСКО-д бүртгэгдсэн.
Ром хотын түүхэнд хамгийн анх удаа эмэгтэй хүн захирагчаар 2016 оны 6-р сард сонгогдсон нь Виржиниа Ражи юм.